-
Сонгинохайрхан, Багахангай,Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр /2025.04.21/ Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Багахангай, Баянзүрх дүүргүүдэд оройн 17 цаг хүртэл цахилгаан хязгаарлах бол Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумдад мөн адил хязгаарлалт хийнэ.
-
Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулна. Уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулах юм. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тодрууллаа. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн…
-
Шаргаморьтын зуслангийн авто замыг засварлаж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Тэгвэл өнөөдрөөс зуслангийн бүсийн авто замын засвар шинэчлэлтийн ажил эхэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслангийн замын нүхэн эвдрэлийг засварлаж байна. Цаашид зуслангийн бүсийн замын хөдөлгөөн эрчимжихээс өмнө бусад замыг үе шаттай засварлана. Зам засварын ажлын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын…
-
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 225 метр төмөрбетон гүүр барих ажил үргэлжлээд явж байна. Өнөөдрийн байдлаар завсрын…
-
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөөний авто замын засварын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
-
Улаанбаатар хотын аварга шалгаруулах 3х3 халз барилдаан ням гарагт болно

Монгол бөхийн өргөөнд энэ амралтын өдрүүдэд /2025.04.19, 20/ хоёр барилдаан болно. Үүнд:4-р сарын 19-нд- Монгол Улсын хүчит арслан Лхагвын Маамын нэрэмжит 256 бөхийн барилдаан 12:00 цагт4-р сарын 20-ны ням гарагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан 13:00 болох юм.
-
“Ус ууя” гэж гэрт нь ороод, хүчирхийлэхийг завджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчимд “.. дугаар тоотод насанд хүрээгүй хүүхэд бусдад хүчиндүүлсэн байна” гэх дуудлага бүртгэгджээ. Нэрээ нууж, өөрийгөө хуурамчаар танилцуулсан үл таних этгээд 8 настай хүүхдэд “Ус уугаадахъя” гэж хэлэн гэрт нь дагаж ороод, хүчирхийлэхийг завдаад зугтсан байна. Эл хэргийг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж…
-
10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлчилгээнд явуулна

Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн ZK6117H загварын 10 автобусыг худалдан авч, хот орчмын чиглэлд…
-
Д.Пүрэв-Очир: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм. Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очироос тодрууллаа. Тэрбээр “Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж…
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчиллээ. Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” ХХК-иас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын…