-
Ерөнхий сайд ТББХ-ны гишүүдээс итгэл үзүүлэхийг хүсэж байна
УИХ-ын ТББХ-ны хуралд Ерөнхий сайд оролцож “Итгэл үзүүлэх” тогтоолын төслөө өөрөө танилцуулж байна. “126 гишүүнтэй парламентын анхны ЗГ-ыг аль болох зөвшилцлийн зарчмаар явуулах гэж хичээж ажиллаж ирлээ” хэмээн гишүүдээс дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийлж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны 25 гишүүн 60 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд нээлттэй хариулж, мэтгэлцэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.…
-
АН-ын сайд нар өнөөдөр 14:00 цагаас өмнө огцрох өргөдлөө өгнө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолыг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Гэвч эл асуудалтай холбоотойгоор өнгөрөгч өдрүүдэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газраас ямар ч тохиолдолд гарна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл АН-аас томилогдсон сайд нар өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэхээс өмнө өргөдлөө өгөхөөр яригдаж…
-
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.30) УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Баясгалан, Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, Г.Ганбаатар нар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Төсөл санаачлагчдын зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг хуульчилснаар…
-
Ерөнхий сайдын хүүгийн төгөлдөр хуурын багшийн гомдлоор Ж.Баярмаагийн гэр бүлийг АТГ шалгажээ
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гэр бүлийн гишүүдийг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Шалтгаан нь Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн төгөлдөр хуурын багш н.Оюунцэцэгийн гомдлоор энэ шалгалт эхэлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлгээ нотол гэсэн байна. Гэхдээ орой дуудаад өглөө нь бүх хөрөнгө орлогоо нотол хэмээн хугацааг давчуу тулгаж дарамталсан гэнэ. Товлосон хугацаанд хөрөнгө орлогоо нотолж амжихгүй байсны төлөө хугацаа өнгөрсөн…
-
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Ерөнхий сайдын цагийг Шадар сайдын цаг гэж нэрлэе
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийдэг уламжлал тогтсон байдаг. Тэгвэл сүүлийн үед Ерөнхий сайдын мэдээллийн цагаар ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийх нь тун ховордсон байдаг. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Г.Ганбаатар Ерөнхий сайдын мэдээллийн цагийг Шадар сайдын цаг нэртэй болгоё гэдэг санаачилгыг гаргасан юм. Тэрээр хэлэхдээ: -Өнгөрсөн 10 сарын хугацаанд Ерөнхий сайдын мэдээллийн…
-
Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглолоо
Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилсан. Тэгвэл эл хуулийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Цахим мөрийтэй тоглоом, бооцоо, таавраас нэг жилд 500 сая доллар гадагш урссан гэсэн тоо баримт байдаг. Тэгвэл цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль батлагдсанаар -Агентуудад эрүүгийн…
-
Ерөнхий сайдын оронд С.Амарсайхан чуулганд оролцоно
Энэ долоо хоногийн хувьд лхагва гарагаас бусад бүх ажлын өдөр чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанд 69 гишүүн бүртгэгдэж, 54.8 хувийн ирцтэй үргэлжилж байна. Хуралдааны эхэнд 10 хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Үргэлжлүүлэн Засгийн газар 2025.05.16-нд өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тов ёсоор энэ хуулийн төслийг хэлэлцээд,…
-
АН засгаас гарвал 1000 гаруй хүн ажилгүй болно
“АН засгаас гарна гэдгээ мэдэгдээд байгаа. АН-ын найман сайд өөрөө өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгаа тухай ч Л.Гантөмөр мэдэгдсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа АН засагт хамтрахаар болж, найман сайдын суудал авсан. Найман яам, түүний харьяа газар агентлагт АН-ын 1000 гаруй хүмүүс томилогдож, зарим нь дөнгөж төрийн албанд жигдрэх шатандаа яваа. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд МАН…
-
Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл хүлээлгэнэ гэдэг эргэлзээтэй
Ерөнхий сайдыг орлогоо нотолж, огцрохыг шаардсан жагсаал 16 дахь өдрөө үргэлжилж байна. Харин Ерөнхий сайдад тэдний дуу хоолой хүрэх нь битгий хэл жагсагчдын шаардлагыг сонсож хүлээж авч байгаа шинж алга байгаа юм. Түүний байгуулсан хамтарсан засгийн газар тарах нь тодорхой болж АН засгаас гарах улс төрийн мэдэгдлээ хийчхээд байхад ч Л.Оюун-Эрдэнэ суудалдаа үлдэхийн тулд элдэв…