-
УИХ-ын гишүүд 7 саяын цалингаа 2.7 сая болгохыг дэмжих үү?

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс “Улсын дундаж цалингаар их хурлын гишүүд цалинждаг байя” гэдэг санаачилга гаргаж байгаагаа зарласан. Гишүүд, сайд нар бодит амьдралаас хэт тасарсан байдлыг арилгахын тулд парламентын гишүүд улсын дундаж цалингаар, сайд нар салбарынхаа дундаж цалингаар цалинждаг байх эл санаачилгыг гишүүд, сайд нар дэмжих эсэхийг тодрууллаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гишүүдийн цалинг дундаж цалингийн…
-
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцана

Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас болно. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо болоод Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болоод Хүний хөгжил…
-
Лхагва гарагт Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилно

Энэ 7 хоногт УИХ-ын 2 байнгын хорооны хурлаар Үндсэн хуулийн цэцийн 8-р дүгнэлтийг хэлэлцэнэ. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулж, Ж.Бат-Эрдэнийг дэд даргаар томилох асуудлыг лхагва гарагт чуулганаар оруулахаар төлөвлөж байна. Харин Д.Амарбаясгалангийн оронд УИХ-ын даргаар хэнийг томилох нь одоогоор тодорхой болоогүй байна.
-
УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана

Долоо хоног бүрийн даваа гаригт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг. Тодруулбал МАН, АН-ын бүлгийн хурлаас гадна их хурал дахь Хүн намын зөвлөл хуралдаж энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудад байр сууриа нэгтгэдэг. Түүнчлэн өнөөдөр парламентын ёс зүйн дэд хороо хуралдаж “Ёс зүйн хариуцлага” ногдуулах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж 2026…
-
Х.Ганхуяг: Цалинг нэмэхийн тулд нэмж орлогын эх үүсвэр олоод төсвийн тодотголоор оруулж ирэхээс өөр сонголт байхгүй

УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас төсвийн хэлэлцүүлгийн талаар тодрууллаа. -Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд төсвөөс ямар ямар зардлыг хасаж байна вэ? -Төсөв эцэслэгдэж боогдоогүй учраас яг аль аль зардлыг хасаж байгаа талаар одоо хэлэх боломжгүй байна. Засгийн газраас цалин тэтгэврийн нэмэгдлийг оруулаад төсвийн хуулиа өргөн барих ёстой байдаг. Гэвч 2026 оны төсөв өргөн…
-
9-р сард парламентын ирц харьцангуй өндөр байжээ

Монгол улсын төрийн эрх дээд байгууллага парламент өнгөрөгч 9-р сард 7 удаа хуралдсан байна. Намрын чуулган эхэлсэн гэдэг утгаараа өнгөрөгч 9-р сард их хурлын ирц харьцангуй өндөр байжээ. Тодруулбал 9-р сарын чуулганы үйл ажиллагаанд бүтэн оролцоогүй ганцхан гишүүн байгаа нь Ж.Ганбаатар бөгөөд эмнэлгийн чөлөөтэй байжээ. Харин чуулганы 7 удаагийн үйл ажиллагааг тасалсан тоогоороо Хууль зүй…
-
С.Ганбаатарын цэцэд гаргах саналыг чуулганаар хэлэлцэнэ

Өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд гаргах саналыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр товлосон байна. Уг саналд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг хийсэн нь нотлогдоогүй байхад хууль хяналтын байгууллагаас шалгадаг явдлыг болиулах санал багтаж байгаа юм. Гишүүд гэмт хэрэгт холбоотой эсэх нь нотлогдоогүй байхад байн байн дуудаж байцаалт мэдүүлэг авах нь их хурлын гишүүний халдашгүй…
-
Х.Булгантуяаг эргүүлэн татах тогтоолын төслийг хэн санаачлах нь тодорхойгүй байна

Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулахдаа Үндсэн хууль зөрчиж, буруу “саналын томьёолол” ашигласан гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн. Тус хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учир одоо УИХ-ын үйл ажиллагааг УИХ-ын дэд…
-
С.Ганбаатар: УИХ-ын 17 гишүүнийг хуулийн байгууллага шалгаж, зовоож байгаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгадаг явдлыг болиулах санаачилга гаргаж байгаа. Түүнээс энэ талаар тодрууллаа. -Та ямар шалтгаанаар гишүүдийг хууль хяналтынхан шалгаж болохгүй гэж үзэж байгаа юм бэ? -Та нар хуулийн байгууллагад шалгуулахгүйгээр 4 жил гишүүн гэдэг халхавчны цаана суух гэж байна гэж үзэж байна уу? -Тийм мэдээлэл гарч байна шүү дээ. -Тэр…
