-
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний аудитын газрын удирдлагыг томилж,…
-
Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулууныг урьж, “Дэлхийд тархсан монгол өв:бүтэн түүхийн төлөө” 12 боть бүтээлийн талаарх “Зохиогч-уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр /2025.05.13/ Парламентын номын санд зохион байгуулав. Энэхүү уулзалтад Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ болон Улсын Их Хурлын Тамгын…
-
АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар О.Амгаланбаатар ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг томилсон талаар танилцууллаа. Тэрбээр өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ. Түүнчлэн их…
-
МАН-ын бүлэг хөгжлийн банкны асуудлаар хуралдаж байна

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуюаарь ёсоор хуралдаж байна. Парламентад хамгийн олон гишүүнтэй МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, хуулийн төсөлд тус банкийг ЭКСИМ банк болгохоор оруулж буй санал нь зөв өсөд бүлгийн гишүүдийн байр суурь харилцан адилгүй байгаа мэдээлэл байна.
-
УИХ-ын Тамгын газар Түргэний цэцэрлэгт мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ өдрүүдэд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцох, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус…
-
Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг судалж танилцуулахыг ЭЗБХ-нд даалгав

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.09)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлангийн өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын…
-
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж…
-
Ж.Энхбаяр: 2025 оны ургац хураалтаар дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж дийлэхгүй

Гурилыг импортын татварыг тэглэх хуулийг жилийн өмнө баталснаа өнөөдөр цуцлах хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэж байна. Жил хүрэлгүй үйлчилдэг хууль батлах хэрэг байсан талаар шүүмжлэх байр суурь гишүүдийн дунд их байгаа юм. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын зүгээс ийм хуулийг эхнээсээ батлуулах төлөвлөгөөгүй байсан хэмээн тайлбарлаж байна. Салбарын яамнаас анх 25 мянган тонн гурилыг баруун аймгуудаар оруулж…
-
Хөлсөөр ажиллахад НДШ тооцохыг болиулах хуулийн төсөл өргөн барилаа

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ хуулийн төсөл нь НДШ-ийн хувь хэмжээг огт хөндөөгүй. Зөвхөн хөлсөөр ажиллах ажил үйлчилгээнээс НДШ авдагийг болиулах саналыг тусгаснаараа онцлогтой. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих том хөшүүрэг болно гэж хууль санаачлагчийн зүгээс үзэж байгаа юм. Ажилтны хоол хүнс, унааны…
-
УИХ-д эксперт хийх ахмадуудын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдоно

УИХ-ын тамгын газраас D-Парламент цахим сүлжээгээр ахмад эксперт авна гэсэн бүртгэл зарлаад байгаа юм. Хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байсан эсвэл эрүүл мэнд боловсрол, аж үйлдвэр гээд салбарт бүрт мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас дээш ахмад настай 30 экспертийг УИХ-аас зөвлөхөөр авна гэдэг мэдээлэл гараад байна. 126 гишүүнтэй УИХ-ын гишүүн бүр…