-
“Халзан бүрэгтэй” орд газар, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай тогтоол баталлаа

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороод өнөөдөр (2025.07.08) хамтран хуралдаж, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга С.Сэддорж…
-
Ө.Шижир: ЗГ төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхний үгийг нохой хуцсан чинээ тоогоогүй

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль чуулганаар хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн явцад төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг ахин дахин өөрчлөх асуудал яригдсаар өнөөдөр 20 дахь удаагаа өөрчилж байгаа явдалд УИХ-ын гишүүн Ө.Шижир шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ: -Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэдэг бол төсвийг сахилга баттай байлгахад чиглэсэн хууль. Гэвч энэ хуулиа 20 удаа өөрчилнө гэдэг бол…
-
С.Цэнгүүн: Одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн. Харамсалтай нь тийм биш

Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Энэ дагуу өчигдрөөс эхлэн салбар бүрийн шилдэг гэсэн хүмүүст шагналаа гардуулж эхэлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлж, зарим талаар шүүмжиллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил…
-
Нийслэлд тойрог хурдны зам барихын тулд ЗГ-аас өрийн баталгаа гаргуулна

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тус тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд нэгдүгээр заалтад Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд…
-
Хаврын чуулган лхагва гаригт хаана

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган Мягмар, Лхагва гаригт хуралдаж хаврын чуулган хаалтаа хийнэ. Дээрх хугацаанд дараах 10 хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Лхагва гарагт:
-
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэг, С.Замира, Д.Рэгдэл, А.Ариунзаяа, У.Отгонбаяр, М.Сарнай, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ…
-
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.07.04) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт 2021 онд нэмэлт оруулсан байдаг бөгөөд суурьшлын болон ногоон бүсээс 1 км дотор түгээмэл…
-
Д.Амарбаясгалан: Монголбанк жилийн дотор шийдвэрээ хэд хэд өөрчилж тогтворгүй байдал үүсгэдгээ болих хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны эргэж буцсан шийдвэрийн талаар шүүмжилж байр сууриа илэрхийлээ. Тэрээр “Тэтгэвэр барьцаалсан зээлтэй холбоотой ор орлогын харьцаагаа хэдхэн сарын дотор ахин дахин өөрчилж нь зохимжгүй юм. Анх өр орлогын харьцааг 50/50 болгож байхдаа инфляц хөөрөгдөхгүй, ханш алдахгүй гэж шийдвэр…
-
ЭЗБХ: Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаан 12 цаг 32 минутад гишүүдийн 68 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай…
