-
Д.Цогтбаатар: Ээлжит чуулганы хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар Байнгын, дэд хороо болон…
-
Татварын багц хуулийн талаарх цуврал хэлэлцүүлэг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд өрнөж байна

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хэлэлцүүлэгт…
-
“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал ” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн хоёр дахь /2024.01.28/ өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн зөвлөгөөнийг нээж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэллээ. Тэрбээр, тус…
-
Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 28 хуулийн төсөл, УИХ-ын 14 тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.27/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нар оролцсон. Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд…
-
ЭЗБХ: Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.01.27) хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн тус хэлэлцээрийн…
-
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.24) хуралдаан гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 08 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Эхлээд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх…
-
ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.01.23/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Тэрбээр, УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын…
-
АҮББХ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоол баталлаа

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2025.01.22)-ийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Юуны өмнө Улсын Их Хурлын гишүүн М.Сарнай тус Байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар байгуулсан “Тавантолгой түлш” ХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсэгт орж ажиллах санал ирүүлснийг хэлэлцэв. Уг…
-
Д.Амарбаясгалан: Санхүүгийн зохицуулах хорооны хууль, эрх зүйн зохицуулалт иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашигт нийцсэн эсэхэд анхааран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.21) Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны тухай болон Хорооноос зохицуулж буй салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч, төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай…
-
ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.21/ хуралдаан 11 цаг 16 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулав. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт Төсвийн байнгын хороо Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, Улсын…