-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-д эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-д БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Мүан олон улсын нисэх онгоцны буудалд нисэх онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа амь насаа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр…
-
Эрчим хүчний бодлогын хэрэгжилт хангалтгүй байна хэмээн дүгнэжээ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.10.04/ хуралдаж, Эрчим хүчний тухай хуулийн үр дүнгийн үнэлгээний тайланг сонслоо. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан тус ажлын хэсгийн дэргэдэх эрдэмтэн, судлаач,…
-
Д.Чойжамц:Үндсэн хуулиа баталчихаад бүгдийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, өөрийн эрхгүй бие биеэ тэврэн авч байсан

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж…
-
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.27) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.…
-
ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.26) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр, 10 цаг 30 минутад эхэллээ. Эхлээд Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Даваагийн Ганбаяр нэр дэвших хүсэлтээ ирүүлснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд Нинжбатын Ууганбатыг нэр…
-
Хууль, тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.26) нэгдсэн хуралдаан гишүүдийн 56.3 хувийн ирцтэйгээр, 10 цаг 07 минутад эхэлж, есөн асуудал хэлэлцэхээр тогтлоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Улсын Их Хурлын дарга өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар мэдээлж, тэдгээрийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог тогтоож,…
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.12.25) Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус өргөн мэдүүллээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн…
-
П.Батчимэг: Хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээллийг урьдчилж өгдөг байх ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг горимын санал гаргалаа. Тэрбээр “УИХ-ын чуулганы эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гурван сайдын мэдээллийг сонсох асуудал орж ирлээ. Өчигдөр 22:00 цагийн үед Хот байгуулалт, барилга, орон сууцжуулах сайдын материал орж ирсэн, өнөө өглөө ССАЖЗХЯ-ны яамны материал орж ирлээ. Ингэж тулгуу орж ирсэн материалтай…
-
БОХХААБХ: Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.24/ хуралдаан 18 цаг 20 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн…
-
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төсөл батлав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.24) хуралдаан 11 цаг 08 минутад, гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг эхлээд хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж,…