-
МАН-ын бүлэг арайхийн ирцээ бүрдүүлж, УИХ-ын чуулганыг хуралдуулж эхэллээ

2 өдөр ирцээ бүрдүүлж чадаагүй МАН-ын бүлэг өнөөдөр арайхийж ирцээ бүрдүүлэн, УИХ-ын чуулганыг хуралдуулж эхэллээ. Тус намын бүлэг өнгөрсөн пүрэв гарагаас хойш ирцээ бүрдүүлэхээр хичээсэн юм. Гэсэн ч ирц бүрдэлгүй, чуулганыг 2 удаа хойшлуулсны эцэст өнөөдөр 50-иас дээш хувийн ирцтэй болж, 14:00 цагаас чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох тухай…
-
Чуулганы ирц хүрэлгүй хойшиллоо

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Даваа гараг(2026.09.21)-ийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тов гарсан боловч ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо. Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд…
-
Д.Ганбат: Ардчилсан сэргэлт холбоо намайг Ерөнхийлөгчид өрсөлдөх нь зүйтэй гэж үзсэн

УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг уриаллаа. АН доторх фракцуудаас Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчид горилж буйгаа мэдэгдсэн. Тэдэн дээр Д.Ганбат нэмэгдээд байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болсон тухайг нь түүнээс лавлахад “Ардчилсан сэргэлт холбоо УИХ-д 10 гаруй, Үндэсний бодлогын хороонд 100 гаруй гишүүнтэй. Уламжлал шинэчлэлээ барьсан. Ардчиллыг дээдэлсэн холбоо.…
-
С.Амарсайхан: ЗГ дуугарч чадахаа больтол барьцаалагдчихсан байна

УИХ-ын гишүүн С.Амарсайханаас дараах мэдээллийг сэтгүүлчид тодрууллаа. –Таныг сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийсний маргааш Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлсөн. Үүнд та юу хэлэх вэ? -Энэ бол 1 сайдыг чөлөөлөх тухай асуудал огт биш. Хууль бус үйлдэл, хулгай, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхтэй холбоотой мэдээлэл би хийсэн. Хууль бус, бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө 1…
-
П.Наранбаяр: 50 тэрбум төгрөг төлөвлөсөн гэсэн ч 62.2 тэрбум гэдгийг Боловсролын яам бидэнд мэдээлсэн

Өмнө нь Боловсролын сайд байсных нь хувьд УИХ-ын гишүүн П.Наранбаяраас Ерөнхий сайд Н.Учралын ээжийн “Их засаг кинг” зэрэг хувийн сургуулиудтай холбоотой төсвийн тодотголд тусгасан мөнгөний талаар тодрууллаа. -Хувьсах зардал олгох асуудал бол Боловсролын ерөнхий хуулиар явдаг. Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хүүхэд бүр үнэ төлбөргүй сурах эрхтэй. Хувийн сургуульд сонголтоор сурч байгаа шүү дээ. Хүчээр…
-
Б.Найдалаа: ДЦС-ууд байгаа хүчин чадлаасаа 50% илүү дулаан нийлүүлж, хэтрүүлэн ажиллаж байна

УИХ дахь ХҮН-ын зөвлөл өнөөдөр эрчим хүчний урт хугацааны суурь зарчмуудыг ярилцаж, саналаа нэгтгэжээ. ХҮН-ын зөвлөлийн дарга П.Ганзориг “93 орчим тэрбум төгрөг эрчим хүчний салбарт төсвийн тодотголоор тавьсан. Импортоор авч буй эрчим хүчний нөлөөг ард иргэдэд бууруулахын тулд 107 тэрбум төгрөгийн татаас тавьж байгаа. Эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг тавьж байна” гэлээ. Эрчим хүчний…
-
О.Цогтгэрэл: МАН 2 жилд 5 Хуулзүйн сайд сольж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ. АН-ын дарга О.Цогтгэрэл: -Олонх болсноор бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн эрх баригч хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочхоод бусад руу нялзааж байгаа нь өрөвдмөөр улс төр шүү. Увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай. “АН төрийг тогтворгүй болгож байна” гэдэг мэдээллийг МАН зориуд түгээж…
-
Ө.Шижир: ТӨХК-иудыг хянан шалгах түр хороо байгуулахыг АН-ын бүлэг дэмжсэн

Ө.Шижир гишүүн “ТӨХК-иудыг хянан шалгах түр хороо” байгуулах санаачилга гаргасан. Үүнийг УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэлэлцэн, дэмжжээ. УИХ-ын гишүүн Ө.Шижир: -ТӨХК-иудыг хянан шалгах түр хороо байгуулах тухайгаа өнөөдөр бүлгийнхээ хуралд танилцууллаа. Өнөөдөр манай бүлгийн гишүүд дэмжинэ гэсэн. Ирэх 7 хоногийн лхагва гараг гэхэд өргөн барина. ЗГ өнгөрсөн 10 жилд 133.1 их наяд төгрөгийн тендер…
-
Т.Мөнхсайхан: Чуулганы ирц бүрдэхгүй, сандал суудал яриад байгаа нь ичмээр байна

УИХ-ын чуулган өчигдөр хуралдаж, С.Амарсайханы оронд ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх байв. Гэвч 14:00 цагт товлосон чуулганд 16:00 цаг болоход 52 гишүүн ирсэн ч ирц хүрсэнгүй. Ийм шалтгаанаар чуулганыг даваа гараг хүртэл хойшлуулаад байна. МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байгаагаас болоод өнөөдөр чуулган хуралдсангүй. Уг нь хуваарь ёсоор бол 7 хоног…
-
Ц.Сандаг-Очир: Хэн нэг хүний дохио зангаагаар хуралдаа суу, бос гэдэг байж болохгүй

УИХ-ын чуулган 14:00 цагаас хуралдаж, С.Амарсайханы оронд Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилохоор товлосон. Гэвч чуулганы ирц бүрдэхгүй, МАН-ын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодрууллаа. БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: -Чуулганд суух, суухгүй нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал. Хэн нэг хүний дохио зангаагаар хуралдаа суу, бос гэдэг асуудал байж болохгүй. 2-рт, манай танхим…