-
МБХ: 5-аас дээш удаа ипотекийн хөнгөлөлттэй зээл авсан иргэн огт байхгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 6 хоногийн өмнө “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа орон сууц худалдан авсан 12,000 иргэн бий” гэх утгатай мэдээлэл хийсэн. Энэ нь ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж байгаа, хамрагдаж чадаагүй олон мянган иргэнийг шооконд оруулав. Тэгвэл өнөөдөр Монголын банкны холбоо үүнд хариу өгөхөөр албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Ипотекийн зээлээр 5-аас дээш удаа…
-
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”,“Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа. Засгийн газраас төрийн…
-
“Симба” Ц.Батсайхан Авто тээврийн үндэсний төвийн захирал болжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар “Симба” грүппийн захирал Ц.Батсайханыг томилжээ. Ц.Батсайхан Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул. Тод манлай уяач. Авто спортын мастер. Тэрээр ажлаа авсан даруйдаа нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Боловсрол: Ажилласан байдал:
-
2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, эдийн засгийн салбар, бүс, орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын…
-
Тэмээн дээрээс наран ойрхон Монголын говийн онцлогийг тодотгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна. Говийн эгэл боргил ахуй, нүүдэлчдийн философи, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, уламжлалт соёл, эдийн засгийг нэгэн дор зангидсан онцгой арга хэмжээ болж байна.Сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах уралдаанд Галбын…
-
Эмч нарын цалинг 30 хувиар нэмлээ

ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан олгохоор өчигдөр хуралдав. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэх юм. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын…
-
Эрчим хүчний салбарынханд эмгэнэл илэрхийлье

Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 40-52 хэм хүйтэн хонож, эрчим хүчний оргил ачаалал 1749 МВт хүрмэгц өчигдөр Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарлаа. Тус станцын зуух гэмтэж, өчигдөр Улаанбаатар даяар ээлжлэн цахилгаан тасрав. “-35 градус хүрч хүйтэрвэл дулаан хангамжийн эрсдэл үүснэ” хэмээн 4 жилийн турш өвөл бүр мэдэгдэхдээ Б.Чойжилсүрэн өөрийн компанийн барьсан орон сууцны хорооллуудыг…
-
Я.Эрдэнэсайхан: Дарханд байгаа хоосон сандал, ширээгээ авчирсан

Дархан-Уул аймагт байрлаж буй ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн газар өчигдрөөс сандал, ширээгээ Улаанбаатарын дугаартай ачааны машинд ачаад Улаанбаатар хот руу зөөж эхэлсэн. Үүнийг ЖДҮГ-ын дарга ийн тайлбарлалаа. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан: -Манай агентлаг 46 орон тоотой. Тал нь Дарханд ажиллаж байна. Өнөөдөр ч тэндээ ажиллаж байгаа. Улаанбаатарт ажиллаж байгаа хэсэг маань бас эндээ…
-
Иран явах гэж буй иргэдийн анхааралд

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн жагсаал улам бүр өргөжиж, нөхцөл байдал хурцдаж магадгүй байгаа тул тухайн улсад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яам иргэддээ зөвлөж байна. Иран Улсад болон ойролцоох бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа, мэдээлэл зөвлөгөө хэрэгтэй бол:
