-
Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдсэн

“Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилалт 2025” олон улсын арга хэмжээ есдүгээр сарын 2-5-нд болно. Кибер аюулгүй байдлын хурал, сургалт, кибер сургуулилалт гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс тодорхойлох судалгаагаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 3 дугаар түвшин буюу “Бэхжиж буй” түвшинд…
-
Ж.Энхбаяр: Гурилын үнийг өндөр байлгахгүй байхыг хамтдаа зохицуулъя

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран нар өнөөдөр “Улаанбаатар гурил”, “Алтан тариа”, “Өег гурил“, “Од групп”, “Өгөөж гурил”, “Хөвсгөл алтан дуулга”, “Милл хаус” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Монгол Улс хавар нийт 577.5 мянган га-д…
-
Монгол, Японы инженерийн цэргүүд “Зам 2025”-д хамт бэлтгэнэ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам 2025” сургалт дадлага Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 11 дэх жилдээ болж байна. Сургалтад оролцох хоёр орны цэргийн алба хаагчид оролцлоо. Хошууч генерал Ч.Цогтжаргал энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж…
-
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар зохион байгуулагдаж буй “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” өнөөдөр эхэллээ. “Урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриатай энэхүү чуулга уулзалтад дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 230 орчим төлөөлөгч хүрэлцэн иржээ. Бизнес эрхлэгчид, жендерийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны…
-
БОУАӨЯ-ны төрийн нарийнаар Т.Золбаярыг томилжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Тогтохжаргалын Золбаярыг томиллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Золбаярыг томилсон шийдвэрийг яамныхаа ажиллагсдад танилцуулав. Т.Золбаяр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэргэжилтэн, улсын бүртгэгч, хяналтын байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч,…
-
“COP17” албан ёсны лого батлагдав

Цөлжилттэй тэмцэх “СОР17” олон улсын конвенцын логог баталлаа. Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын (COP17) албан ёсны логог Монгол Улс болон тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар батлав. Энэхүү лого нь Монгол Улсын соёл, уламжлалыг агуулахын сацуу дэлхий нийтийн хамтын ажиллагааны…
-
Төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй

Энэ жил тариалангийн төв бүсэд хур тунадас бага, ургац муутай байгаагаас шалтгаалан, манай улс дотоодын хэрэгцээний төмс, хүнсний ногоогоо хангаж чадахгүй байдалд оржээ. Улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодоос хангана. Энэ талаар өвөлжилтийн бэлтгэл хангах өргөтгөсөн хуралдааны үеэр салбарын яам танилцууллаа. Улсын хэмжээнд 2025 онд 312.8 мянган га-д үр тариа,…
-
Багш нарын цалинг нэмэхээр 3 яам хамтарлаа

Багш нарын цалинг нэмэхээр Боловсролын сайд тушаал гарган, ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг багшийн нэмэлт чиг үүрэг, ачаалалтай уялдуулан цалин хөлсний бүтцэд шинжилгээ хийх, багшийн цалинг нэмэх боломжийг судлах, санал боловсруулах зорилготой юм. Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байна. Ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны…

