-
МУ-ын Засгийн газар, Австрали улсын засгийн газар хооронд “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” байгуулах хэлэлцээ хийгдэж байна

Монгол Улсын Засгийн газраас хилийн чандад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд монгол иргэд олноор ажиллаж, амьдарч буй улс орнуудтай нийгмийн хамгааллын хоёр талт хэлэлцээрүүдийг байгуулан ажилладаг. Манай улс ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Казахстан улс гэсэн 7 улстай нийгмийн хамгааллын…
-
Монгол Улс уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов

Монгол Улс Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг ахиулан шинэчилсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 91 дүгээр тогтоолоор “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0”-ийг баталсан юм. Тэгвэл энэхүү “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр 3.0” баримт бичгийн шинэчлэлийг нийтэд танилцуулах үндэсний форумыг өчигдөр зохион байгууллаа. NDC 3.0-ийн дагуу…
-
“Талын түнш-2026” хээрийн сургууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт болно

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Талын түнш-2026” хээрийн сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал БНХАУ-ын нутаг дэвсгэрт амжилттай боллоо. Нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурлаар талууд сургуулийн сэдэв, зорилго, боловсруулах асуудлын талаар санал солилцсон бөгөөд Монгол Улсын талын ажлын хэсгийнхэн хамтарсан сургууль болох газар оронтой мөн танилцлаа. Учир нь “Талын түнш” хээрийн сургууль хоёр…
-
Монгол, Казахстан улсын иргэд хоёр улсад ажилласан хугацаагаа нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнөөдөр Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж соёрхон баталлаа. Энэхүү хэлэлцээрийг хоёр улсын шинжээчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан 2018 оноос хойш 18 удаагийн хэлэлцээ хийж эцэслэн боловсруулсан. Хуулийн төсөл батлагдаж, хэлэлцээр хэрэгжсэнээр: Хоёр улсын аль нэгэнд шилжин…
-
Б.Дэлгэрсайхан: 2026 онд төсвийн хөрөнгөөр шинэ зам тавихгүй

2026 оны төсвийн хамгийн их хөрөнгө оруулалт зам тээврийн сайдын багцад байгаа тухай гомдол бусад салбараас их гарч байна. Энэ талаар салбарын сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа. -Танай салбарт 2026 оны төсөвт хэдэн төгрөг суулгасан юм бэ? -Анх 2,4 их наяд байсан юм. Одоо 958 тэрбум болтлоо буураад байна. Гэхдээ ахиад буулгана гэнэ. Ерөөсөө хуучин тавиад эхэлсэн…
-
Энхийг сахиулагчдын ёслолын жагсаалын даргаар монгол цэрэг үүрэг гүйцэтгэлээ

Нэгдсэн үндэстний байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн орнуудын энхийг сахиулагчдын хамтарсан ёслолын жагсаал боллоо. Тус жагсаал Монголын цэргийн багийн “Хубилай” баазад болж, ёслолын жагсаалын даргаар ахмад М.Билгүүн үүрэг гүйцэтгэжээ.
-
Монгол Улс МАМФ-25 наадмын хүндэт зочин орноор оролцов

“Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмыг Солонгосын 3 том телевизийн нэг болох МВС телевиз шууд дамжуулав. Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жил, “Олон соёлт гадаад иргэдийн МАМФ” наадмын 20 жилийн ойг тэмдэглэлээ. Монгол Улсын Элчин сайдын яам, Пусан хот дахь Консулын газар Өмнөд Кёнсан муж, Чанвон хотын захиргаа, Гадаад иргэдийг дэмжих төвтэй…


