-
Боловсролын сайд П.Наранбаяр: Багш нарын цалинг 3.5 сая болгох боломжгүй

Боловсролын сайд П.Наранбаяраас боловсролын салбарын ирэх оны төсөв, багш нарын цалингийн асуудлаар тодрууллаа. Тэрээр “Багш нарын цалинг 3.5 сая болгохын тулд 3.3 их наяд төгрөг урсгал зардал дээр нэмэгдэнэ. Энэ нь улсын төсвийн 10 хувийг эзэлж байгаа. Тиймээс яг ийм хэмжээнд нэмэх боломж өнөөдрийн нөхцөл байдалд хүнд байна. Бидний хийсэн тооцоогоор багш нарын цалинг 25…
-
Монголд тохирсон цагаан будааны сорт нутагшуулах туршилтын тариалан амжилттай болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХөҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Ховд аймгийн Булган суманд туршилтаар тутарга буюу цагаан будаа тариалж буй “Жи Ай Эм И Икс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн захирал Ж.Ганхуяг өнгөрсөн 20-иод жилийн өмнөөс тутарга тариалах судалгаа хийж эхэлжээ. БНСУ-ын…
-
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулна

“Монгол Улсын Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулах стратегийн баримт бичиг”-ийг боловсруулж байна. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги бол аливаа гэнэтийн аюул, эрсдэлийг богино хугацаанд даван туулах, улмаар төр, нийгмийн амьдралыг сэргээн босгох чадавхыг хангахад чиглэгдсэн бүх нийтийн оролцоонд тулгуурласан арга хэрэгсэл юм. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 19 дүгээр захирамжаар стратегийн баримт бичгийг боловсруулах ажлын…
-
5000 тонн улаанбуудай нөөцөлнө

2025 оны намрын ургацаас зээл дэмжлэгийн төлбөрт суутган авах болон худалдан авах хүнсний улаанбуудайн үнийн мэдээллийг Хөдөө аж ахуйн биржээс гаргажээ. I ангилал 1,320,000 II ангилал 1,220,000 III ангилал 1,150,000 IV ангилал 1,000,000 төгрөгөөр улсын нөөцөд худалдаж авна. Нөөц бүрдүүлэх төлөвлөгөөгөөр үрийн улаанбуудай 5.000 тн, хүнсний улаанбуудай 50.000 тонн нөөцлөнө.
-
Тарвага агнах зөвшөөрлийг түр түдгэлзүүллээ

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахал гарч, хүн өвчлөн, 1 хүн нас барсан. Үүнтэй холбогдуулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу түр хугацаагаар түдгэлзүүлэв. Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл аймагт өнөөдрөөс эхлэн ахуйн зориулалтаар тарвага агнуулахгүй болж байна. 2025…
-
Тосны ургамлаа биржээр арилжина

Тосны ургамал биржээр дамжуулан арилжихтай холбоотой танилцуулга, мэдээллийг ХХААХҮЯ-наас ААН-үүдэд өглөө. 2025 оны намрын хураасан ургацаас дотоодын үйлдвэрт нийлүүлэх болон экспортлох арилжааг биржээр дамжуулан зохион байгуулах юм. Үйл ажиллагааны зураглалын талаар экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд танилцуулга мэдээлэл өгч ажиллалаа. Тосны ургамлыг экспортод гаргахдаа лабораторын шинжилгээний дүн, улсын байцаагчийн дүгнэлт, гарал үүслийн гэрчилгээг үндэслэн хөдөө…
-
БНСУ, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар уулзав

БНСУ-ын Сөүл хотноо 9 дүгээр сарын 8-9-нд болж буй 14 дэх удаагийн “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна. Тэрээр энэ үеэр БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэктэй хоёр талын уулзалт хийлээ. Батлан хамгаалахын сайд нар хоёр улсын төрийн тэргүүний тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн…
-
Кибер аюулгүй байдал зэвсгийн хяналт, терроризмын эсрэг хэлэлцэнэ

“Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын форум Сөүл хотод эхэллээ. Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож байна. Сөүлийн Батлан хамгаалахын яриа хэлэлцээ (Seoul Defense Dialogue, SDD) нь 2012 оноос эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулсаар ирсэн олон улсын аюулгүй…
-
Намхан тариа хураах технологийг мөрдлөг болгоно

Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн байна. Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик…
-
Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг нөгөөдөр болно

“Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг” энэ сарын 10-ны өдөр буюу нөгөөдөр Төрийн ордонд болно УИХ дахь “Эрчим хүчний реформыг дэмжих бүлэг” эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, эрчим хүчний реформын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг сонсох зорилгоор “Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулахаар болжээ. Танхимын багтаамжаас хамаарч иргэд, олон…