Category: Улс төр

  • УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

    УИХ-ын дарга нам бус байх хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг маргааш шийднэ

    С.Бямбацогт УИХ-ын дарга болохын тулд их хурлын АН-ын бүлэгтэй тохирсон хуулийн төсөл өнөөдөр чуулганаар хэлэлцэгдлээ. Парламентын дарга нам бус байх хуулийн зохицуулалтыг эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар өнгөрсөн намраас хойш хэлэлцэх асуудлын дараалалд оруулалгүй байсаар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх нь яригдах боломж бүрдсэн юм. Гэвч чуулганы ирц хангалтгүй байсантай холбоотойгоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг…

  • Баянхонгорын М.Баярмагнай яамнаас яам дамжин явсаар

    Баянхонгорын М.Баярмагнай яамнаас яам дамжин явсаар

    Н.Учралын Засгийн газар өчигдөр хуралдахдаа Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, оронд нь М.Баярмагнайг томилжээ. М.Баярмагнай өнөөдөр ажлаа хүлээн авчээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны А/99 дүгээр тушаалаар М.Баярмагнайг Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж. 2020-2024 онд Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан М.Баярмагнай…

  • У.Отгонбаярыг Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороонд өгчээ

    У.Отгонбаярыг Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороонд өгчээ

    Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, У.Отгонбаяр нар маргалдаж, нэгнийхээ бие халдсан гэнэ. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр 4-р сарын 7-нд УИХ-ын ТББХ-ны хурлын дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүний өрөөнд орж, маргаан үүсгэжээ. У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн нүүр лүү архи цацсанаар тэд барилцаж авсан гэх яриа Төрийн ордонд тараад байна. Үүнтэй холбоотойгоор У.Отгонбаяр…

  • “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

    “Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно

    “Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тэгвэл “Playtime” наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд дараах уран бүтээлчид уран бүтээлээ толилуулна. Тодруулбал,  Ташрамд, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг…

  • Б.Жаргалан: Би А.Бямбажаргалаас дүн гуйж байгаагүй

    Б.Жаргалан: Би А.Бямбажаргалаас дүн гуйж байгаагүй

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэгт багтсан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал өнөөдөр Б.Жаргалан гишүүнийг оюутан байхдаа хичээлдээ суулгүй, өөрөөс нь гуйж дүн тавиулсан тухай чуулганы танхимаас олон нийтэд мэдэгдэв. УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн түүнд хариуцлага тооцохыг шаардаж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл…

  • О.Цогтгэрэл: АН иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг байх болно

    О.Цогтгэрэл: АН иргэдийнхээ итгэлийг олсон, даасанд нь илүү эрх, боломж өгдөг байх болно

    Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 68 дах хурлаа өнөөдөр /2026.04.09/ Төрийн ордонд хийж байна. Тус хороо 378 гишүүнтэй. Уг хурлын эхэнд үйлс нэгт нөхөд нь Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Баттулга агсныг дурсаж, түүний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, ардчиллын төлөөх үзэл санааг нь…

  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх эсэхийг маргааш санал хурааж шийднэ

    УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх эсэхийг маргааш санал хурааж шийднэ

    УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл гишүүдийн дпунд ихээхэн маргаан дагуулж өрнөлөө. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдэх ёстой байсан ч УИХ-ын дарга санал хураалтыг маргааш буюу баасан гарагт болгож хойшлууллаа. Чуулганы ирц 84 хувьтай байгаа боловч танхимд байгаа гишүүдийн тоо цөөхөн тохиолдолд санал хураалтад оролцоогүй гишүүдийн санал эсрэг санал болж бүртгэгддэг.…

  • АН Хяналтын ерөнхий хороогоо 15 гишүүнтэй байгуулав

    АН Хяналтын ерөнхий хороогоо 15 гишүүнтэй байгуулав

    Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо анхны сонгуулиа өчигдөр их хурлынхаа үеэр хийж, 15 гишүүнээ цахимаар сонголоо. Энэ хорооны чөлөөт суудалд 27 нэр дэвшигч, эмэгтэйчүүдийн суудалд 12 нэр дэвшигч өрсөлдөв. Тэднээс Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг нарын 9 эрэгтэй, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нарын 6 эмэгтэй сонгогджээ. Тус нам дотоод…

  • УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байна

    УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байна

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирцэнд 126 гишүүнээс 106 нь бүртгүүлж 84,1 хувийн ирцтэй байна. Гэвч энэ бол зөвхөн ирцээ бүртгүүлсэн гишүүдийн тоо бөгөөд чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт 30 хүрэхгүй тооны гишүүд оролцож, бусад нь орхин гарчээ. Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл парламентын дархлаа сулрах эсвэл илүү хариуцлагажих уу гэдгийг шийдэх чухал…

  • А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүн оюутан байхдаа хүнээр гуйлгаж, дүнгээ гаргуулсан

    А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүн оюутан байхдаа хүнээр гуйлгаж, дүнгээ гаргуулсан

    Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр чуулган хуралдаж байна. Уг төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын гишүүдийг загнаж, ёс зүй ярих ярихгүй зүйлийн хязгаарыг сануулж байсан нь олон нийтийг эгдүүцүүлсэн. Харин өнөөдөр уг төслийг чуулганаар хэлэлцүүлэх үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн…