-
С.Уиткофф: АНУ, ОХУ 23-ны өдөр гал зогсоох асуудлаар хэлэлцээ хийнэ
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стив Виткофф орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш хэлэхдээ, Орос-Украины гал зогсоох асуудлаар энэ сарын 23-ны өдөр АНУ болон ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабын Жидда хотноо хэлэлцээ хийхээр болсон гэлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Украины төлөөлөгчид Саудын Арабын Жидда хотноо анх удаа уулзаж, уулзалтын дараа хамтарсан…
-
“Алт III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээн мэдээллээ. Тодруулбал “Дэлхийн зах зээл дээр нэг унц алт 3000 ам.доллар давсан. Энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Иймээс “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд буй. Алтны олборлолтыг нэмэгдүүлснээр алтны болон валютын улсын нөөцийг бүрдүүлэх…
-
Д.Трамп амлалтаа биелүүлж, Жон Кеннедигийн аллагын хэргийн 60-80 мянган хуудас баримт материалыг ил болголоо
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснийхөө дараа ил болгоно гэж мэдэгдэж байсан АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн аллагын хэргийн 80 мянган хуудас бүхий баримт материалыг нийтэд ил болгохоор болсноо даваа гарагт зарласан бол орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш Жон Кеннедигийн аллагатай холбогдох засварлаагүй 63 мянган хуудас бүхий баримт материалыг олон нийтэд ил болгоод байна. Д.Трамп…
-
Газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлаар Засгийн газар хуралдаж байна
Тов ёсоор өнөөдөр Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар -Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төсөл-Нийслэлийн шуурхай штабын VII хуралдааны дүнгийн талаар-Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх талаар-“Эрчист Монгол” ТӨХХК-ын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл-Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Хуралдааны төгсгөлд сангийн сайд…
-
“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нд болно. Уг тэмцээнийг нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, тэр дундаа бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих зорилгоор 28 дахь удаагаа зохион байгуулах юм. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин 15 төрөлд 30 ангиллаар оролцоно. Энэ удаагийн тэмцээний үеэр Монголын үндэсний…
-
ГССҮТ: Түлэнхийн дараах даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөөтэй боллоо
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасагт “World share” төрийн бус байгууллагын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Түлэнхийн дараах сэргээн засах эмчилгээний даралтат хувцас, туслах хэрэгслийн өрөө”-г шинээр нээлээ. Түлэнхийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх зорилгоор энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Хонгконгийн Сэргээн засах нийгэмлэгийн хүндэт…