-
Нийслэлд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажил эхэллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, эрт илрүүлгийн нэгдсэн кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ажиллалаа. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Монгол Улсад хорт хавдрын…
-
“Улаанбаатар трамвай” төслийн санхүүжилтээс 25 тэрбумыг хаслаа

НИТХ-аар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэдийгээр он гараад удаагүй байгаа ч нийслэлийн төсөвт тооцоогүй зардал олон нэмэгдсэнтэй холбоотойгоор 2026 оны нийслэлийн төсвийг багадаа 1 их наядаар тэлэх санал хэлэлцүүлж байгаа юм. Төсвийн тодотголын гол бай нь СОР-17 хурлыг зохион байгуулахад 70,1 тэрбум төгрөг, “Улаанбаатар трамвай” төсөлд урьдчилгаа олгох 350 тэрбум төгрөгийн асуудал анхаарал…
-
Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар Г.Билгүүнийг томиллоо

Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар томилогдсон Г.Билгүүн өнөөдөр ажлаа хүлээж авлаа. Г.Билгүүн эдийн засагч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Өмнө нь Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар 9 жил ажиллажээ. Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалын “Төрийн албан хаагч сэлгэн ажиллуулах гэрээ”-ний хугацаа дуусаж, ажлаас чөлөөлөгдсөн байна.
-
Нисэхийн шинэ сургууль энэ сарын 16-нд хүүхдүүдээ хүлээн авна

Хан-Уул дүүргийн 8-р хороо, Нисэхийн тойрог орчмын шинэ суурьшлын бүсэд 640 хүүхдийн суудалтай улсын сургуулийн барилгын ажил бүрэн дуусч, багш, сурагчид, эцэг эхчүүдээ 3 дугаар сарын 16-нд хүлээн авахад бэлэн болоод байна. Боловсролын яамтай хамтран шаардлагатай тоног төхөөрөмж, эд хогшил, ширээ сандлын санхүүжилт, нийлүүлэлтийг бүрэн шийдвэрлүүлжээ. Мөн анги танхимын угсралт, тохижуулалтын ажлыг дуусгажээ.
-
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 20 дахь жилдээ гуравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 29 бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан Улс,…
-
Х.Нямбаатар: 4-р сарын 15-наас өмнө бүх тендерийг шалгаруулж дуусган, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 14 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 87.1 хувьтай байна. Нийслэл хэмжээнд худалдан авах ажиллагааны явц ямар байгаа талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг мэдээлэл өглөө.…
-
Мэдэгдэл хийсэн нөхдийн бай Л.Оюун-Эрдэнэ байв уу?

Өчигдөр буюу 3-р сарын 1-ний өдөр уг нь ням гараг боловч улс төрийн үйл явдлыг буцалгасан мэдэгдэл энд тэндээс цацагдсан халуухан өдөр байлаа. Эрх баригч МАН-ын 105 жилийн ойн баяр энэ өдөр тохиож, дарга нар Тусгаар тогтнолын цагаан ордонд баярын хурлаа хийж байх цаг мөч мэдэгдэл гаргасан эрхмүүдэд гомдол төрүүлсэн нь дамжиггүй. МАН-ын ерөнхий нарийн…
-
Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Төслийн хүрээнд нийслэлийн бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт өндөр, эвдрэл гэмтэл ихтэй хэсгүүдийг орчин үеийн “trenchless” буюу ухалтгүй технологиор сэргээн засварлах юм. Тодруулбал, нийт 39.649 км урт бохир усны шугамыг trenchless технологиор…
-
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан шүүхээс оноосон хорих ялаа эдэлж дуусаад, өчигдөр суллагдлаа. Түүнийг АТГ-аас шалгаж байхдаа баривчилж цагдан хорьсон хугацааг шүүхээс оноосон хорих ялын хугацаанд нэгтгэж тооцсон. Энэ нь нийлээд, 2.6 жилийн хугацаа нь өчигдөр дуусав. Тэр өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан, олон нийтэд хандаж, мэдэгдэл гаргалаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан: -Өнөөдөр…
-
Д.Амарбаясгалан: Санал зөрсөн хэнийг ч улс төрийн орчин цагийн хэлмэгдүүлэлтээр шахах хандлага газар авч байна

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан, олон нийтэд хандлаа. Түүнийг АТГ эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа төдийгүй МАН-ын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэхээр бага хурлынхаа үеэр тус намын дарга Н.Учрал мэдэгдсэн билээ. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан: -2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг сорилт, ухаарал, золиос, төлөөс, эргэлзээ, итгэлээр сэтгэл оюунаа дүүргэсэн, онцгой мэдрэмжтэйгээр угтаж…