-
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг байгуулж буй. Тус ажлын хүрээнд энэ онд 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм. Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж…
-
Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах эсэхийг пүрэв гарагт чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг нөгөөдөр буюу ирэх пүрэв гарагт чуулганаар хэлэлцэнэ. Намрын чуулган эхэлсэн цагаас эхэлж гарын үсгээ цуглуулж эхэлсэн тэдний түр хороо байгуулах боломжийг Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд Ухаа худгийг хянан шалгах түр хороо байгуулна хэмээн булаагаад байсан ч парламентын дэмжлэг аваагүй билээ. Намрын чуулганы…
-
Цагаан сар, наадам бямба, нямд таарвал нөхөж амрах хуулийг энэ 7 хоногт батална

Энэ 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад нийтээр тэмдэглэх баярын өдрүүд бямба ням гарагт таарвал ажлын өдрөөр нөхөж амрах хуулийн эцсийн хэлэлцүүлэг парламентад өрнөнө. Уг хуулийг Б.Уянга гишүүн санаачилсан бөгөөд Засгийн газраас нийтээр тэмдэглэх бүх баярууд биш зөвхөн Цагаан сар, наадмын өдрүүд бямба, нямд таарвал нөхөж амарч байх саналыг оруулсан байдаг. Уг саналыг…
-
Ц.Мөнх-Оргил Францад Элчин сайдаар сууна

УИХ-ын дарга Н.Учралд өчигдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ. Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг, 2. Монгол Улсаас…
-
Эхнэрийнхээ үхэлд сэжиглэгдсэн Элчин сайдыг эргүүлэн татжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаадын 21 улсад Монгол Улсаас суух Элчин сайд нарыг чөлөөлж, томилох талаар зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Тэдэн дунд Монгол Улсаас Тайланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд багтжээ. Элчин сайл асан А.Төмөрийн эхнэр өнгөрсөн 5 дугаар сард Тайланд дахь өндөр барилгын 17-р давхраас унаж, амиа алдсан. Үүнд талийгаачийн ар гэрийнхэн нөхрийг…
-
Ц.Бээжин: Оюутолгой ордоо барьцаанд алдах эрсдэл байгааг сонсголын үеэр ярьсангүй

Монгол Улс “Рио тинто”-той байгуулсан Оюутолгойн гэрээндээ 7 жил тутамд өөрчлөлт оруулах эрх бий. Энэ боломж 2025 онд тохиож байгаа бол 7 жилийн өмнөх боломж 2018 онд тохиож байсан билээ. Хэдийгээр тухайн үедээ Монгол Улс энэ боломжоо ашиглаагүй ч гэлээ тухайн үед УИХ-аас дэд ажлын хэсэг байгуулж, Оюутолгойн гэрээний асуудлыг судалж байсан түүхтэй. 5 чиглэлээр…
-
2026 оноос мөрдөж эхлэх хууль, журам

2026.01.01-нээс хүчин төгөлдөр болох хуулиуд 1. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434225418322 2. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227259782 3. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17432520199262 4. Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227025052 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434227143132 6. Засгийн газрын…
-
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний 6 машин, засварын бригадын 30 машин, лабораторийн 4 машинтайгаар бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн удирдах ажилтнуудын өмнөх /2025.12.01/ шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч…
-
Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудалд АН-ын бүлэг анхаарч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж байна. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүдэд ажлын хэсгийн талаар мэдээлэл өгчээ. Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран болон албаны хүмүүс гишүүдэд мэдээлэл өгч асуултад хариулсан байна. АН-ын бүлгийн хурлаас хэлэлцсэн дараагийн асуудал…
