-
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 590-610 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлийн 176 уулзвар, гарцад 2600 гаруй ухаалаг камерыг суурилуулж, Теле камерын хяналтын нэгдсэн төвийг 2024-2025 онд байгуулсан. Энэхүү ухаалаг камерын системийг нэвтрүүлсний үр дүнд авто замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулж, оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан байна. Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ…
-
“Сүүн дархлаа” хөтөлбөрөөр 200-250 мл сүү өгнө

Хүүхэд багачуудын эрүүл мэнд, өсөлт хөгжилд зориулсан “Сүүн дархлаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдмийн ундраа” сургууль дээр очиж танилцлаа. Тус хөтөлбөр энэ сарын 26-наас хэрэгжиж, нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна. Сурагчдад үдийн хоолноос гадна долоо хоногт гурван удаа 200-250 мл сүү өгөх юм. Тус хөтөлбөрийг нийслэл,…
-
Барилгын салбарын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тохиролцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлагуудыг хүлээн авч уулзан, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүд нь Хөгжлийн…
-
Б.Энхбаяр: Албан тушаалтнуудын тухай сөрөг мэдээллийг устгуулах нууц гэрээг шалгуулахаар ЦЕГ-т шилжүүлэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр “Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв” хэмээн фэйсбүүкээр мэдээллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан 468 мянган…
-
БНИУ-ын тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй холбогдох албаныхан БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи, “Atelier Ten” компанийн захирал Иван Йованович болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн…
-
“Симба” Ц.Батсайхан Авто тээврийн үндэсний төвийн захирал болжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар “Симба” грүппийн захирал Ц.Батсайханыг томилжээ. Ц.Батсайхан Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул. Тод манлай уяач. Авто спортын мастер. Тэрээр ажлаа авсан даруйдаа нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүрэг дэх техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Боловсрол: Ажилласан байдал:
-
Л.Оюун-Эрдэнийн үеийн засаг дарга нараас 2 дахийг нь солилоо

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны анхны хурлаа өчигдөр /2026.01.29/ хийж, тус аймгийн засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулав. Уг хуралд тус аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс 40 нь оролцжээ. МАН-ын 5, АН-ын 18, ХҮН-ын 1 төлөөлөгч Н.Лхагвадоржийг огцруулах саналыг дэмжсэн байна. Сэлэнгэ аймгийн ИТХ дээрх шийдвэрээ Ерөнхий сайд Г.Занданшатарт уламжилна. Түүний дараа дараагийн засаг даргыг тус…
-
Дарьгангын нутгаар өнөөдөр цас орно

ЦУОШГ-аас цаг агаарын хагас хоногийн урьдчилсан төлөвийг мэдээллээ. Өнөөдөр /2026.01.30/ Дарьгангын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Мөн ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн…
-
Ухаалаг камераар гэрлэн дохиог тохируулж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан. Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний…
-
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов

Инновац болон мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болж байна. Монгол Улсад тус салбарын үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх…