-
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг хянан шалгах түр хороог О.Батнайрамдал даргална

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо хуралдав. Хуралдаанаар түр хорооны даргыг сонголоо. “Түр хороо байгуулах санал тавьсан гишүүд даргаа дотроосоо сонгох шаардлагагүй гэж үзвэл түр хорооны хуралд…
-
Гурвалжингийн гүүрийг бүрэн засаж дуусаагүй байна

Улаанбаатар хотын “Биг” худалдааны төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх /Гурвалжингийн гүүр/ авто замын зүүн эгнээг хэсэгчлэн хааж, засаж байна. Тус замыг 2010 оноос хойш засаагүй. Уг замын зүүн эгнээг 8 дугаар сарын 11-ний 23:00 цагт хаалаа. Засварыг хугацаанаас нь өмнө дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Үргэлжлүүлэн 8 дугаар сарын 12-ны 23:00 цагт баруун…
-
“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний экспорт нэмэгдэж байна

Засгийн газар долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулж буй. Энэ хугацаанд авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүнгийн талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн танилцууллаа. Тус баг…
-
Ж.Чинбүрэн: Зүрх, судасны үндэсний төв байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өмнөговь аймагт 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төсөл юм. Үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүс рүү ч нийлүүлнэ, бүс нутагтаа ч нийлүүлнэ. Өмнөговь аймгийн хувьд жил ирэх тусам цахилгаан…
-
Өнгөрсөн жил нийслэлийн тээврийн товчоод дээр 291 тарваганы мах хураан авчээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ныг дуустал байнгын болон хөдөлгөөнт эргүүл гаргаж, хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулахаар өнөөдөр нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэлээ. Өнөөдөр НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах мэргэжлийн байгууллагуудад холбогдох чиглэл…
-
Орон нутгийн үнэт цаас гаргаж, ДЦС барихыг нь Өмнөговьд зөвшөөрлөө

Өмнөговь аймаг орон нутгийн үнэт цаас гаргаж, дулааны цахилгаан станц барих төслөө өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн, дэмжлэг авлаа. Хуралдаанд Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, засаг даргын орлогч Ж.Занабазар нар оролцож, орон нутгийн үнэт цаасны бүтэц, шинэ цахилгаан станц барих хэрэгцээ шаардлага, төслийн үндэслэл, техник, эдийн засгийн нарийвчилсан мэдээллийг танилцуулав. Даланзадгадын одоогийн ДЦС-ыг 2000…
-
Татварын шинэчлэлд үндэсний үйлдвэрлэгчдийн өгсөн саналыг дахин нягтлахаар боллоо

Засгийн газрын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, цаг үеийн нөхцөл байдалд тохирсон эдийн засгийн хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн судалгаа, зөвлөмж болон төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан ажиллах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөл өнөөдөр /2025-08-12/ хуралдав. Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан татварын шинэчлэлийн хэлэлцүүлгийн талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт 13 мянган иргэн, аж ахуйн нэгж, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл,…
-
Боловсролын яам хурлын танхимаа 969.7 сая төгрөгөөр тохижуулжээ

Олон нийтийн анхаарлыг татаад буй ширээ, сандлаа ямар мөнгөөр авснаа Боловсролын яам өнөөдөр тайлбарлав. 2025 оны улсын төсвийн мөнгөөр боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчилж буй аж. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Фэйд трий” ХХК шалгарч, 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан юм байна. Гэрээний дагуу цаасгүй хурлын…
-
“Академи хоорондын түншлэл” олон улсын байгууллагын гишүүнээр монгол эрдэмтэн сонгогдлоо

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор Н.Мөнхцэцэг Академи хоорондын түншлэл (The InterAcademy Partnership (IAP)) олон улсын байгууллагын удирдлагын сонгуульд оролцож, Харилцаа холбоо, боловсрол, олон нийттэй харилцах хорооны гишүүнээр сонгогдлоо. Академи хоорондын түншлэл (IAP) нь боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг нотолгоонд суурилан…
-
Төв цэнгэлдэх хүрээлэн 5 хоног үүдээ нээлээ

Төв цэнгэлдэх хүрээлэн өчигдрөөс эхлэн, 5 хоног үүдээ нээлээ. 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэд нээлттэй болгож, урд талын 16-р хаалгаар чөлөөтэй оруулж байна. Иргэдийг 07:00-21:00 цагийн хооронд оруулна. Хүмүүс энд алхар, гүйх, дасгал хийх, хүүхдүүд тоглох боломжтой.