-
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт…
-
Иргэд Засгийн газрыг ямар ажил хийх ёстой талаар саналаа өгөх боломжтой

Ерөнхий сайд Г.Занданшатарын шинээр байгуулсан Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаараа “E-Mongolia” систем болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэлжээ. Иргэд “E-Mongolia” системд нэвтэрсэн даруйд санал авах тусгай цонхоор саналаа өгөх боломжтой гэнэ. Мөн олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш утсаар, вэб хуудас, фэйсбүүк чатаар иргэдийн саналыг хүлээн авч…
-
Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны (2025.07.07) өдрийн хуралдаанаар “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг” зөвшилцөхийг дэмжлээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд манай улсын нийт 3037 иргэн Бүгд Найрамдах Киргиз Улсад зорчсон бол Бүгд Найрамдах Киргиз Улсын нийт 4362 иргэн манай улсад зорчжээ. Монгол Улсын иргэд төдийгүй манай улсын…
-
С.Цэнгүүн: Одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн. Харамсалтай нь тийм биш

Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Энэ дагуу өчигдрөөс эхлэн салбар бүрийн шилдэг гэсэн хүмүүст шагналаа гардуулж эхэлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байр сууриа илэрхийлж, зарим талаар шүүмжиллээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил…
-
Нийслэлд тойрог хурдны зам барихын тулд ЗГ-аас өрийн баталгаа гаргуулна

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тус тогтоолын төсөл нь хоёр заалттай бөгөөд нэгдүгээр заалтад Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд…
-
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ус сувгийн удирдах газарт зочиллоо. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г тус газрын дарга Ц.Төрхүү угтан авч, байгууллагынхаа талаар танилцууллаа. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн…
-
НИТХ-аар нийтийн эдэлбэр газрын хилийн загийг тогтоох асуудал хэлэлцэгдэнэ

НИТХ-ын Ээлжит IV хуралдаан маргааш Яармаг дахь Хангарди ордонд 10.00 цагт болно. Хуралдаанаар, Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг 13 асуудал хэлэлцэхээр товлоод…
-
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан. Шалгаруулалтад…

