Category: Улс төр

  • Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно

    Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно

    Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы  2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. 2020-2024 оны хугацаанд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчин өрхийн эзлэх хувь жилээс жилд буурч байгаагийн шалтгаан нь малын хорогдлын босго үзүүлэлт өндөр учраас малчид малаа даатгуулсан ч нөхөн…

  • Нийслэлд үерээс хамгаалах 102.7 км урт далан, суваг байгуулна

    Нийслэлд үерээс хамгаалах 102.7 км урт далан, суваг байгуулна

    Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ус, үерийн давтамж өссөний улмаас хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх зайлшгүй хэрэгцээ үүсээд буй. Тиймээс “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд нийт 22 байрлалд далан, суваг байгуулна. Эхний ээлжинд Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байрлалд далан, суваг барих юм. Энэ хүрээнд үерийн хамгаалалтын 102.72 км урт далан, суваг…

  • Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

    Хүннү хот төслийн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 10 хувьтай үргэлжилж байна

    Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна. Төслийн барилгын ажил 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.  Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг “Наран рашаан” ХХК боловсруулсан бөгөөд барилга угсралтын хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:

  • Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлжээ

    Махны үнийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны борлуулалтыг өнгөрсөн жилээс эрт эхлүүлжээ

    Нийслэлийн есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж эхэллээ. Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан УБЗАА-аас энэ жил нийт 5000 тонн мах нөөцлөн бэлтгэсэн. Үүнээс 2000 гаруй тонн нь үхэр, 3000 тонн нь хонины мах байна. Үнийн хувьд хонины…

  • Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техникийг үе шаттай шинэчилж байна

    Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техникийг үе шаттай шинэчилж байна

    Нийслэлийн хэмжээнд хот, нийтийн аж ахуйн салбарт 46 ААН байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний 35 нь хувийн хэвшлийн, 11 нь орон нутгийн өмчит компани юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ болон тохижилт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Охь мандал” ХХК-д ажиллаж, нөхцөл байдалтай…

  • Эмч нарын цалинг 30 хувиар нэмлээ

    Эмч нарын цалинг 30 хувиар нэмлээ

    ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан олгохоор өчигдөр хуралдав. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэх юм. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын…

  • “ДЦС 4”-т гарсан ослыг ЗГ хэлэлцэж байна

    “ДЦС 4”-т гарсан ослыг ЗГ хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудал:

  • ЗГ-ын хуралдааныг Ж.Энхбаяр удирдаж байна

    ЗГ-ын хуралдааныг Ж.Энхбаяр удирдаж байна

    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Т.Доржханд нар оролцож байна. Гэсэн ч ЗГ өнөөдөр хуваарийн дагуу хуралдаж байгаа тухай ЗГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. ЗГ-ын хуралдааныг Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр удирдан явуулж байна. ЗГ 7 хоног бүрийн…

  • Эрчим хүчний салбарынханд эмгэнэл илэрхийлье

    Эрчим хүчний салбарынханд эмгэнэл илэрхийлье

    Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 40-52 хэм хүйтэн хонож, эрчим хүчний оргил ачаалал 1749 МВт хүрмэгц өчигдөр Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарлаа. Тус станцын зуух гэмтэж, өчигдөр Улаанбаатар даяар ээлжлэн цахилгаан тасрав. “-35 градус хүрч хүйтэрвэл дулаан хангамжийн эрсдэл үүснэ” хэмээн 4 жилийн турш өвөл бүр мэдэгдэхдээ Б.Чойжилсүрэн өөрийн компанийн барьсан орон сууцны хорооллуудыг…

  • Уур амьсгалын үндэсний хороо тэрбум модны 8.32 хувийг тарьсан тухай хэлэлцэв

    Уур амьсгалын үндэсний хороо тэрбум модны 8.32 хувийг тарьсан тухай хэлэлцэв

    Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан Уур амьсгалын үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний хорооны 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Улсын уур амьсгалын бодлогын шинэ шат болох Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үндэсний бодлого, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудал, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр 2024–2025 онд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны…