-
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх замын хөдөлгөөнийг 26-нд нээнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам тавьж буй. Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус зам ашиглалтад орвол Яармагийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой. 6 эгнээ зорчих хэсэг бүхий эл замын зорчих…
-
Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IV хуралдаан боллоо. Хуралдаанаар пестицидийн асуудал, түүний хэрэглээ, хяналт шалгалт зэргийг хэрхэн шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэх талаар эрдэмтэд, судлаачдын байр суурь, дүгнэлтийг тодрууллаа. Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаж байгаа болон…
-
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна. Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит…
-
Насан туршийн боловсролын төв 17.925 хүнд мэдлэг олгожээ
Нийслэлийн Багануур дүүргийн Насан туршийн суралцахуйн төв 2023-2024 оны хичээлийн жилд 16 төрлийн 2426 цагийн сургалтад 17.925 иргэн, ахмад настан, хүүхэд багачууд, залуучуудыг хамруулсан байна. Энэ хичээлийн жилд тус төвөөр иргэд, ахмад настан, хүүхэд залуучуудад зориулсан гар бөмбөг, сагсан бөмбөгийн, теннисний, ном уншлагын зэрэг холимог болон ганцаарчилсан англи хэлний сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан…
-
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөл хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, судалгааны үр дүнг танилцуулаад Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, амьдралын нөхцлийн талаарх тоон мэдээлэл, “Цахим…
-
Төрийн албаны зөвлөлийн гишүүд яам, агентлагуудад ажиллаж байна
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Б.Идэрчулуун, Б.Пүрэвдагва нараар ахлуулсан ажлын хэсгүүд 9 дүгээр сарын 6-30 хүртэл бүх яам, агентлагт ажиллаж байна. Ажлын хэсэг дараах гурван чиглэлээр ажиллаж байгаа юм. Яам, агентлагууд чиг үүргийн шинжилгээнд үндэслэж, бүтцийн өөрчлөлт хийсэн эсэх, бүтэц, чиг үүрэг, ажлын давхардал, хийдэл байгаа эсэх, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагууд нь хуульд нийцсэн эсэх…
-
Төрийн албаны ерөнхий шалгалт улс даяар нэгэн зэрэг эхэллээ
Төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт өнөөдөр буюу 9 дүгээр сарын 18-нд улс даяар нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу аймгууд дахь ТАЗ-ийн Салбар комисс зохион байгуулж байна. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим ном гаргасан юм. Шалгалтын сорил, даалгаврыг…
-
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өндөр хүчин чадалтай, дэвшилтэт төхөөрөмжүүдийг хүлээн авлаа
Япон Улсын буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт өндөр хүчин чадал бүхий, орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх үйл ажиллагаа болж, Боловсролын сайд П.Наранбаяр Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбалын хамт оролцлоо. Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжиж буй “Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд туулах чадвар өндөр, алсын түргэн тусламжийн машин, MRI…
-
2979 суралцагч гагнуурчин мэргэжлээр суралцаж байна
Дэлхийн ур чадварын уралдааны гагнуурын төрөлд 39 оролцогч 42 багштайгаа оролцжээ. Нийт 4 модуль даалгаврыг 18 цагийн хугацаанд буюу 4 өдөр гүйцэтгэсэн байна. Тэмцээн эхлэхээс 6 сарын өмнө уг даалгаврыг оролцогчдод өгч, бэлтгүүлдэг аж. Ингээд уралдаан эхлэхээс 3-4 хоногийн өмнө уг даалгаврын 30%-ийг өөрчилдөг юм байна. Эдгээр 4 модуль даалгавар оролцогчоос маш өндөр ур чадвар шаарддаг агаад гагнуурын 4…
-
“Сутай таун-2” хотхоны барилгын ажлыг засаг даргын орлогч зогсоожээ
Д.Оюунжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Сутай таун” хотхонд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гал гарч, 7 хүн амь эрсэдсэн. Тухайн хотхоныг бариулсан “Эм Си Жи Си” компанид зөрчлийг арилгуулахаар Хотын стандарт, хяналтын газраас шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл өөрчлөлт, үр дүн гараагүй байгааг оршин суугчид нь мэдээллээ. Өмнөх алдаа дутагдлаа засаагүй…