-
Д.Амарбаясгалан: Төрийн бүх шатны шийдвэрийг судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн гаргаснаар иргэдийн тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэнэ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтаар (2024.09.03) Үндэсний статистикийн хороонд ажиллав. Тус хорооны дарга Б.Батдаваа байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Үндэсний статистикийн хорооны боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны…
-
Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлого боловсруулахад статистик тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтойг УИХ-ын дарга онцлов
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.09.03) Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа. 1924 онд Монгол Улсад орчин үеийн статистикийн алба үүсэн байгуулагдсанаас хойш 100 жил өнгөрч байна. Түүхэн ойг тохиолдуулан олон нийтэд зориулан цахим цэсийн өгөгдлүүдийг нээлттэй болгосныг ҮСХ-ны удирдлагууд УИХ-ын дарга, гишүүдэд танилцууллаа. Үндэсний Статистикийн Хороо нь уламжлалт статистик мэдээллээс гадна статистикийн байгууллагыг…
-
Өмнөговь аймгийн МАН-ын даргаар Л.Энхболдыг томилов
Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилов. Тэрбээр 2012-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Мөн “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж тэргүүлэгчээр нь, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв. Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар томилогдсон Л.Энхболд…
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг өнөөдөр 13:23 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа. Тэр өмнө нь Ерөнхий сайдын хувиар 1, Ерөнхийлөгчийн хувиар 3 удаа манай улсад айлчилж байлаа. Энэ удаагийнх 5 дахь айлчлал юм. Төрийн хүндэт харуулын захирагч…
-
Бүрэн тоноглосон явуулын 3 лабораторитой боллоо
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай ЭМЯ 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Эл хэлэлцээрийн хүрээнд хоёр…
-
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
-
Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна
Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм. Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар…
-
“Сэлбэ дэд төв” төслийг эрчимжүүлэхэд хамтарна
Чингэлтэй дүүргийн 158 га газрыг чөлөөлж, “Сэлбэ” дэд төвийг байгуулах талбайн эхний 13 га-д өрнүүлэх бүтээн байгуулалтын тендерийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тухайн бүсэд байгуулах “Сэлбэ” дэд төв нь гэр хорооллыг орон сууцжуулж, “20 минутын хот” концевцийг хэрэгжүүлэх эхний загвар төсөл болж байгаа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 1380 өрх газраа чөлөөлсөн бөгөөд санхүүжилтийг гадаад зах зээлээс…
-
Авлигыг үл тэвчих тухай агуулгыг 10-р ангийн нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт оруулна
Боловсролын сайд П.Наранбаяр Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтох, албаны дарга Ц.Шинэбаяр нарыг хүлээн авч уулзан, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт авлигатай тэмцэх талаарх агуулгыг тусгах талаар ярилцав. Авлигатай тэмцэх газраас Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнтэй хамтран авлигатай тэмцэх, шударга байх ёс суртахууны тухай агуулгыг боловсруулж, орон нутгийн болон нийслэлийн 16 сургуульд…
-
Зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохируулахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зарим ажил арга хэмжээг төлөвлөсөн. Энэ талаар Замын хөдөлгөөний…