-
СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.…
-
Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс
Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж…
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны 09 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн угтаж авлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн…
-
Дэлхийн ур чадварын уралдаанд 7 мэргэжлээр оролцоно
“Дэлхийн ур чадвар” олон улсын уралдаан мэргэжлийн болон техникийн боловсролын суралцагчдын мэргэжлийн ур чадварыг нээн илрүүлэх, урам зориг өгч сэдэлжүүлэх, харилцан суралцаж, хамтран хөгжихийг дэмжих замаар стандартад нийцсэн ур чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг билээ. 9 дүгээр сард болох энэ удаагийн уралдаанд 22 хүртэлх насны 65 орны үндэсний ялагч, шилдэг 1500 залуус 59 мэргэжлээр өрсөлдөнө. Монгол Улсын баг…
-
Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэнд сар бүр 25 хувийн нэмэгдэл олгоно
Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн баталлаа. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосноор тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.…
-
Сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилж эхэллээ. Төрийн өмчийн сургуулиудын автобусууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхэд тээвэрлэжээ. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц…
-
Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөх зохицуулалт хэрэгжиж эхэллээ
Есдүгээр сараас 1-нээс буюу өчигдрөөс орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө. Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор…
-
Г.Дамдинням: Газрын наймаа “Авлига” хороолол дээр зогсоод, эргэх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр голын голдиролд барьсан “Aqua garden” буюу “Авлига” гэж ард олны нэрлэсэн хорооллыг тойрсон асуудлыг гишүүд хөндлөө. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Цагдаа чинь хаачсан юм. Хууль мөрдүүлдэг, хэрэгжүүлдэг газрууд нь яагаад ажиллахгүй байгаа юм бэ, энэ “Авлига” хороолол гэдэг газар дээр. Улсаараа, засгаараа,…
-
Х.Ганхуяг: Төрийн өмчит компаниуд чинь 500 тэрбумын алдагдалтай ажилласан байна
УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: -2022 онд 16-р тогтоолоор төрийн өмчит 25 аж ахуйн нэгжийг Хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болгоно гэсэн. Төрийн банкнаас өөр ямар нэг үйлдэл хийсэнгүй. Үүн дээр хариулт өгөх үү? Нийтдээ энэ төрийн өмчит компаниуд чинь 500-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай…
-
Боловсролын цахим системүүдийг цэгцэлж, хоорондын уялдааг сайжруулна
Боловсролын үйлчилгээг цахимаар үзүүлдэг 30 орчим систем нь хоорондоо уялдаагүй, замбараагүй байгаа нь хэрэглэгч буюу багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад цахим дарангуйлал, төвөгшил учруулж байна. Иймд эдгээр системийг цэгцлэх, хоорондын уялдаа, мэдээлэл солилцоог сайжруулах, мэдээлэл технологийн нэгдсэн интерфэйс архитектурыг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэллээ. Тус ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа…