-
Ерөнхий сайд гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын төлөөлөл, гадаадын хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүдийг /2025-06-30/ хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар олон улсын харилцааны ээдрээтэй, талцал хуваагдлаас үүдэлтэй эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, улс орны хөгжилд тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг…
-
Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан тушаалд томилогдсонтой нь холбогдуулан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Ишиба-д талархаж буйг уламжлахыг хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий чухал “гуравдагч…
-
С.Эрдэнэбат: Төрийн албыг 9% цомхотговол төр чадамжгүй хүмүүсийн цугларах газар болно

Шинээр байгуулагдсан Засгийн газраас төрийн албаны нийт бүтцийг 9%-иар, төрийн өмчит компанийг 15%-иар цомхотгоно гэж мэдэгдсэн. Тэгвэл төрийн албаны бүтцийг цомхотгох талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Зарим салбарт хэрэггүй орон тоо байгаа. Зарим салбарт хэмнээд, хэмнээд үр ашигтай ажиллаж байгааг 9% цомхотго гэдэг байдал хэт өрөөсгөл болох вий гэж болгоомжилж…
-
Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.30) тохиож буй Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Парламент бол ард түмнийг төлөөлж, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг, хууль тогтоох байгууллага бөгөөд олон талаас асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, олонх, цөөнхөө харилцан хүндэтгэх ардчиллын суурь зарчмыг хэрэгжүүлдгээрээ нийгмийн ардчиллыг нөхцөлдүүлдэг чухал институци юм. Эдүгээ дэлхий даяар 190 гаруй улс, үндэстэн…
-
Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан билээ. Тус стратеги төлөвлөгөөний…
-
С.Цэнгүүн: Баяр наадмын өдрүүдийг далимдуулж эрчим хүчний салбарт хуулийн хулгай явах гэж байна

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ Тэрээр “Энэ хуулийн төслийг 6 дугаар сарын 23-нд өргөн бариад маш хурдан хугацаанд буюу энэ 7 хоногт УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Эрчим хүчний яам хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, олон нийтээр хэлэлцүүлэх шат дамжлагуудыг…



