-
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Унгар Улсын нийслэл Будапешт хотын дарга Гергей Корачонтой албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улс, Унгар Улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ой тохиож байна. Улаанбаатар, Будапешт хотын дарга нар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн…
-
АН-ын Үндэсний бодлогын хорооны даргаар О.Амгаланбаатар ажиллана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг томилсон талаар танилцууллаа. Тэрбээр өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүсээс сонгогдож, УИХ-ын гишүүн болсон билээ. Түүнчлэн их…
-
“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна. Хаяг: БГД, 4-р хороолол, 15-р хороо, Хасбаатарын гудамж…
-
Х.Нямбаатар: Бид туршлага нэрээр дэмий Унгар яваагүй

Монгол Улс болон Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Улаанбаатарын соёлын өдрүүд” тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын Маргарет арал дээр боллоо. Соёлын арга хэмжээнд хотын дарга 150 гаруй төлөөлөгч дагуулж явсан тухай шүүмжлэл сошиал орчинд шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэгвэл Нийслэлийн засаг дарга тайлбар хэлсэн байна. Тодруулбал…
-
Говийн бүсийн зөвлөгөөнд 1183 төлөөлөгч оролцож байна

“Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Спорт цогцолборт өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Говийн бүсийн хөгжил-2040”, бүсийн хөрөнгө оруулалт, хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, бүсийн зөвлөл-эрх зүйн орчин, бүсийн онцлог-харьцуулалт, амьдралын чанар, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Мөн бүсийн хэмжээнд 2025 онд хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Дорноговь аймагт 20, Өмнөговь аймагт 13, Дундговь аймагт 14, Говьсүмбэр аймагт…
-
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн төслийг ахин шинэчилж хэлэлцүүлнэ

Ирэх 6-р сарын 1-нээс Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжих тов бий. Тэгвэл засгийн газар хэрэгжиж эхлээгүй дээрх хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт өргөн барисан нь чуулганаар хэлэлцэх асуудлуудын урдуур оочер дайран орж иржээ. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж батлагдсан бөгөөд…
-
МАН-ын бүлэг хөгжлийн банкны асуудлаар хуралдаж байна

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуюаарь ёсоор хуралдаж байна. Парламентад хамгийн олон гишүүнтэй МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, хуулийн төсөлд тус банкийг ЭКСИМ банк болгохоор оруулж буй санал нь зөв өсөд бүлгийн гишүүдийн байр суурь харилцан адилгүй байгаа мэдээлэл байна.
-
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан…
-
Х.Нямбаатарыг онгоц дүүрэн хүнтэй Унгараар зугаалж явааг Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжлэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Унгар Улсад ажиллаж байгаа юм. Түүний энэ удаагийн бүрэлдэхүүнд нийтдээ 150 хүн багтаж байгаагийн тэн хагасыг нь урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүн эзэлж байна. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Хотын дарга 150 хүний бүрэлдэхүүнтэй Унгарт туршлага судалж яваа юм байна. Яасан судалж дуусдаггүй туршлага вэ. Онгоц дүүрэн хүн шүү дээ. Татвар нэмэхдээ…
-
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ. Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын хувь нэмэр, үүрэг,…