-
“Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна
Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил…
-
Монголоос баривчилсан Киргизийн сэжигтэнг шилжүүлэн өглөө
Үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерпол (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)-ын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Бүгд Найрамдах Киргиз Улсын иргэн Б-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр илрүүлэн, баривчилсан юм. Уг этгээдийг…
-
ЁЗДБХ: УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатарыг томилох нь зүйтэй гэв
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр (2024.07.09) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох тухай болон УИХ-ын дэгийг шинэчлэн тогтоох зэрэг гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалж, ирц болон хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан…
-
ТАНИЛЦ: Наадмаар амрах зах, худалдааны төвүүд
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба танилцуулж байна. “Барс 2”, “Бүрд” худалдааны төв өнөөдөр ажиллаад, маргаашаас амрах бол бусад зах маргааш ажиллаад, 7 дугаар сарын 11-нээс амарна. “Нарантуул” зах 7 дугаар сарын 11-20-ны хооронд хамгийн олон хоног амрах юм байна.
-
ТАНИЛЦ | Шинээр сонгогдсон байнгын хорооны дарга нар…
Дан ганц засгийн газрын бүтэц ч бус УИХ-ын байнгын хорооны бүтцүүдийг ч бусад намуудаас удирдуулахаар боллоо. УИХ-ын 11 байнгын хорооноос долоон байнгын хорооны даргыг томиллоо. Үүнээс АН-ын гурван гишүүн, ХҮН намын хоёр гишүүн байнгын хорооны даргаар сонгогдоод байна. Харин Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг сайдын бүтэц рүү оруулж байгаа учраас Б.Баасандорж даргын УИХ-ын ЕНБД-аар томиллоо.…
-
Амралт, сувиллын газруудыг шалгав
Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу байрласан амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт шалгалтад нийт 22 аж ахуйн…
-
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд дуусгана
Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхим хүйтэн байх зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн…
-
Бутаны хаан Монголд анх удаа айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх…
-
3арим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
Улсын Их Хурлын анхдугаар чуулганы өнөөдрийн (2024.07.09) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 08:10 цагт гишүүдийн 59.5 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Үүнтэй холбогдуулан 3асгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг дэмжье…
-
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа,…