-
Наадамчдад 7 чиглэлд автобусаар үнэгүй үйлчилнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 7 чиглэлд наадамчдад автобусаар үнэ төлбөргүй үйлчлэхээр Нийтийн тээврийн бодлогын газар бэлтгэж байна. 7 дугаар сарын 10-13-нд дараах 7 чиглэлд нийт 32 тээврийн хэрэгслээр 07:20-21:00 цагийн хооронд иргэдийг төлбөргүй тээвэрлэнэ. Үүнд: БЭ:1 Мишээл сити – Төв цэнгэлдэх хүрээлэн БЭ:2 Дүнжингарав худалдааны төв – Төв цэнгэлдэх хүрээлэн БЭ:3 Нарантуул худалдааны төв -Төв…
-
С.Өнөр: Засгийн газрын болж бүтэхгүй асуудал сөрөг хүчингүй парламентаас улбаатай
УИХ-ын 126 гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн сайд нарын томилгоо хэрхэн хийгдэх нь анхаарал татаж буй. Энэ асуудалд судлаачид ямар байр суурьтай байгаа талаар “Тасралтгүй боловсрол” судалгааны институтийн багш, улс төр судлаач, нийтийн удирдлагын магистр С.Өнөртэй ярилцлаа. –Хамтарсан, эвслийн Засгийн газар байгуулагдвал дахин сөрөг хүчингүй дөрвөн жилийг үдэж мэдэхээр байна. Та энэ тал дээр…
-
Сонсголонгоос 22-ын товчоо хүртэлх замыг шинэчлэв
Улаанбаатарт өнгөрсөн 6 дугаар сарын 18-22-нд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн юм. Энэ 9.4 км авто замыг 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн засаж байна. Авто худалдааны цогцолбороос баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНТУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоантай уулзаж, хоёр талын болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Монгол Улс “гуравдагч хөрш”, Иж бүрэн түншлэлийн харилцаатай Бүгд…
-
Хийлдэг гудас, завиар голд тоглож болохгүй
Хийлдэг гудас, завийг усан сан, тогтуун ус, бассейнд ашиглах зориулалттай. Ширүүн урсгалтай гол, мөрөнд хийлдэг гудас, завь ашиглах үед модны мөчир, ирмэгтэй чулуунд ч сүлбүүлэх, зүсүүлэх зэргээр хагарах аюултай. Туул голын урсгал ширүүн учраас хийлдэг гудас, завь ашиглаж болохгүй ажээ. Гэтэл эцэг эхчүүд хүүхдүүдээ хийлдэг гудас, завин дээр суулгаад, голд тавьчихдаг. Уг гудас, завь нь эргийн…
-
“Чингис хаан” онгоцны буудал руу маргаашнаас автобус явуулна
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу маргаашаас нийтийн тээврийн автобус явуулж эхэлнэ. Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн автобус 06:20-10:30 цагийн хооронд зорчигчдод үйлчлэх юм байна. Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15 мянга, хүүхэд 7000 төгрөгөөр, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том…
-
АН МАН эвсэж засгийн газар байгуулна
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр өдрийн 17 цагт төрийн ордонд хуралдаж, МАН-тай эвслийн засгийн газар байгуулах шийдвэрт хүрчээ. Улс төрийн зөвлөл нь 53 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 46 нь оролцож, тэдний 32 нь дэмжсэн байна. Хэдэн сайдын суудал АН-д очих зэрэг асуудлаа цааш зөвшилцөх бололтой. Улс төрийн хүрээнд АН-д 6 сайдын суудлыг олгох замаар эвслийн…
-
Гол дотор хүн ухаан алдсан байжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.07.03/ 15 цагийн орчимд “Сэлбэ гол дотор нэг хүн доошоо харсан байдалтай хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Уг дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан хаагчид шуурхай очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, голын усанд доошоо харсан, ухаан алдсан байжээ. Түүнд анхан тусламж яаралтай үзүүлж, ар гэрийнхэнд…
-
Гэмт хэргийн улмаас 3.4 их наядын хохирол учирчээ
Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 6 сард бусдад 3.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Үүний 1.6 их наяд төгрөг буюу 47 хувийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна. Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 127.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх…
-
Чингисийн хөшөөг зангаж, монголчуудыг занасан гадаадыг шалгаж байна
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу 7 дугаар сарын 3-ны өдөр гадаад улсын иргэн О.Sh Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд” гэж хэлээд, Чингис хааны хөшөө рүү зааж “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг…