-
Харьд хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд цэцэг өргөнө

Гадаад улсад хэлмэгдсэн 249 монгол иргэний гэрэлт хөшөөнд нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс маргааш цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. 9 дүгээр сарын 9-ний 11:00 цагт эхлэх эл үйл ажиллагаанд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдсэн хүмүүсийн ар гэр, үр хүүхдүүд…
-
“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө

Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Автомашингүй өдрөөр соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн НЭМГ-ын харьяа байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж мэдээлэл өгөх юм. Энэ өдөр…
-
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Хөвсгөл, Булган,Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүний 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байна. Мөн энэ бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг. Мөн жилд 580 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Эдгээр баримт нь хойд бүс хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлнэ. Энэ бүс…
-
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нийт 81 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг өглөө. Нийслэлийн 2025-2026…
-
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн барина

ЧД-ийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил дуусаж, наймдугаар сарын 29-нд нээсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд өнөөдөр ажиллалаа. Хотын дарга Х.Нямбаатар…
-
“Эрдэнэт үйлдвэр” жилд 40 сая тн хүдэр боловсруулдаг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна. Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр…
-
Турк,Монгол улс эрүүл мэндийн салбарт эрчимтэй хамтарч ажиллана

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад айлчилж байна. Өнөөдөр хоёр улсын Эрүүл мэндийн сайд нарын албан ёсны уулзалтаар дараах ажлуудыг хамтран хийхээр санал солилцлоо. “Хавдар-2” төвийг барихад бүх талаар тусална. Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж ноён Кемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтад хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урилаа. Турк улстай эмийн салбарт тууштай хамтарч ажиллана. Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европын сдандартын дагуу үйлдвэрлэж хангадаг орон. 1900 оноос үндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүл мэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манай улс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улс өндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэх боломжийг…
-
“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно

Дэлхийн олон улсад “Автомашингүй өдөр” арга хэмжээг жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулдаг. Манай улс энэ өдрийг 2012 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ жилийн автомашингүй өдрийг энэ сарын 13-нд зохион байгуулна. …Мөн зах, худалдааны төвүүд ажиллахгүй, Тодруулбал, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Юмт, Содон, Алтжин бөмбөгөр, Нарантуул худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв, Өгөөмөр зах,…
-
Бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна

Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын хүрээнд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан…
-
Б.Дэлгэрсайхан: Хөшигийн хөндий- Аршаант чиглэлд салбар төмөр зам тавина

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотноо өнөөдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Владивосток хотноо уулзах боломж олдож байгаад талархал илэрхийлээд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр,…