-
Сонгинохайрханд Бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барина

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хүүхэд, залуучуудын театрын ардын 1.5 га талбайг чөлөөлж, Бэйсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бэйсболын…
-
Ц.Туваан: ОХУ-тай хамтарсан компани байгуулах хэлэлцээрээ илүү сайжруулахаар болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас цаг үеийн анхаарал татсан асуудлыг тодрууллаа. -Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийн өөрчлөлтөд бартер хийх асуудал яригдсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэ талаар тодруулаач? -Хуулийн төслийн дотор байгаа 1 заалт л даа. Бүтээгдэхүүн солилцооны тухай. “Бүтээгдэхүүн солилцоо хийх шаардлага үүсвэл УИХ шийднэ” гэдэг заалт байгаа юм. Нийгэм, эдийн…
-
Улсын нөөцөөс олгосон 50 тн тэжээлийн дэмжлэгийг хүлээлгэн өглөө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө. Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн…
-
ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудлыг МАН илүү нухацтай хэлэлцэнэ гэв

Өнөөдөр УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралдаж байна. Ингээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. МАН-ын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн 7 хоногт засгийн газраас оруулж ирсэн Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хамтарсан компанийг ОХУ-тай байгуулах асуудал мөн хэлэлцэгдсэн байна. Засгийн газраас энэ төслийг УИХ суудалтай аль ч нам эвслийн бүлгээр хэлэлцүүлэлгүй зүтгүүлсэн нь маргаан дагуулсан асуудал…
-
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар…
-
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Малайз Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дато Мухамад Бүгд Найрамдах Португал Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пауло Насименто Бүгд Найрамдах Колумб Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд…
-
Эдийн засагч Ц.Лут-Очир Засгийн газрыг огцрох ёстой гэв

Эдийн засагч Ц.Лут-Очир агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа юм. Энэ асуудлаараа тэрээр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хэрэв Монгол Улсын Засгийн газраас санаачилсан, манай орны эрх ашигт нийцэхгүй энэ төслийг УИХ дэмжвэл бид одоо байгаагаасаа ч илүү хойд хөршөөс хараат байдалд…
-
Сүхбаатарын талбайд “Нүүдэл 999” шатрын тэмцээн болно

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулахаар болжээ. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-23-ны өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 500 орчим шатарчин бүртгүүлсэн байна. Тэмцээний ангилал:Өсвөрийн шатарчид:• 7-8 нас• 9-10 нас• 11-12 нас• 13-14 нас• 15-16 насНасанд…

