-
УЕП Б.Жаргалсайханыг улираах эсэх асуудлаар Ерөнхийлөгч намын бүлгүүдийн хуралд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналаар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах асуудлыг өнөөдөр УИХ дах МАН, АН-ын бүлгээр хэлэлцэх тов гарсан байна. Намын бүлгүүдийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож улсын Ерөнхий Прокурорыг улираан томилох шийдвэрээ танилцуулах аж.
-
Н.Учрал: Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Төгрөг нуурын ордын талаар мэдээлэл хүргэнэ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Төгрөг нуурын ордын талаар мэдээлэл хүргэнэ” гэж цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төгрөг нуурын ордтой холбоотой мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тодруулж хэлбэл Төгрөг нуурын ордыг гадаадын иргэдэд 250 сая доллароор зарсан асуудалд тав дахь…
-
Бүх сумандаа малчдын зөвлөгөөн хийхээр болжээ

20.081 малчин өрх, 5.1 сая малтай Хөвсгөл аймгийн ЗДТГ, ХХААГ бүх сумандаа энэ сарын 13-21-ний өдрүүдэд ХХААХҮЯ, ХААИС-тай хамтран сургалт-зөвлөгөөн зохион байгуулна. Малын ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг яаж өсгөх, бэлчээрээ зөв ашиглах, малын үржлийг оновчтой зохион байгуулах талаар энэ үеэр малчидтай шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ярилцана. Мал аж ахуйн талаар төрөөс…
-
Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулна. “UB food” фестивалийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Бид жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB…
-
Хуулиас давсан журмууд хүний үндсэн эрхэд халдаад зогсохгүй хууль дээдлэх, тэгш байдлын зарчим алдагдах нөхцлийг үүсгэж байна

Манай улсад захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж ирсэн. Уг хуульд нийцсэн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн яам нэг бүрчлэн хянаж, улсын нэгдсэн санд бүртгэдэг. Гэвч энэхүү хуулийн “цоорхой”-г ашиглан хүний үндсэн эрхэд халдсан журмуудыг дур мэдэн гаргасаар ирсэн нь ихээхэн асуудал дагуулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл өнөөдөр УИХ-ын Ажлын…
-
Улсын химийн 34-р олимпиад албан ёсоор эхэллээ

Улсын химийн 34-р олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрөлд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж байна.Энэ удаагийн олимпиадын онцлог нь анх удаа бүх ангилалд олон улсын жишгийн дагуу арбитрэшний үйл ажиллагааг зохион байгуулж, цахим технологийн хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа нь…
-
Суудлын 38.111 машин оруулж иржээ

Монгол Улс энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар суудлын 38.111 машин гадаадаас оруулж иржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар их байна. Тэгвэл энэ хугацаанд ачааны 6.957 машин импортоллоо. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2%-иар цөөн байна.
-
Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

“Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран өнөөдөр /2025.04.08/ зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна. Монгол Улсад 1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт байдаг. 1960-1989…
-
Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ. Ташрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах…
-
Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон тээврийн хэрэгслүүдийг зөөж байна

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд эзэнгүй хаягдсан автомашиныг зөөж хураах ажил үргэлжилж байна. Өнөөдөр/2025.04.08/ Чингэлтэй дүүрэгт эвдэрсэн, эзэнгүй, удаан хугацаанд зогссон 6 автомашиныг зөөвөрлөжээ.Байршлаар нь тодруулбал,