-
Өчигдөр ГССҮТ-д бэртэж, гэмтсэн 137 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр /2025.01.12/ бэртэж гэмтсэн гэх 383 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүний 137 нь бага насны хүүхэд байна. Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-с мэдээллээ. Иймд бага насны хүүхдийг ахуйн осол бэртлээс…
-
НӨАТ-ын хувь хэмжээг бууруулах хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын нэр бүхийн дөрвөн гишүүн НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэхүү хуулийн төслийг 2019 онд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барьсан боловч хэлэлцэхгүй байсаар их хурлын дэгийн тухай хуулийн дагуу буцаагджээ. Харин дахин шинэ парламент бүрдэж нэр бүхий гишүүд хамтран хуулийн төслийг дахин өргөн барьж байгаагаа хэлэв.…
-
Улаанбаатар метро төсөлд Английн Засгийн газар баталгаа гаргахаар болжээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар Лондон хотод айлчилж, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан. Тэр үеэр Улаанбаатар метро төсөлд Английн Засгийн газар баталгаа гаргах талаар мэдээлэл гарч байв. Тэгвэл өчигдөр хотын дарга өөрийн цахим хуудастаа хамтрагч газраас ирүүлсэн албан бичгийг оруулжээ. Мөн Их Британи, Умард Ирландын нэгдсэн…
-
Удирдагчгүй жагсаал

“Засгийн газар огцор” нэртэй жагсаалыг Эрх чөлөөний эвсэл намаас өнгөрсөн бямба гарагт Сүхбаатарын талбайд эхлүүлээд байна. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татвар, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг тэд эсэргүүцэж буй юм. Мөн энэ сарын 22 хүртэл өдөр бүр жагсахаа мэдэгдсэн. Жагсаалыг тэд зарлаж, эхлүүлсэн ч манлайлсангүй, удирдсангүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ нэхсэн, татварт дарлуулж ядарсан олон иргэн…
-
О.Алтангэрэл: Авлигаар олсон орлогоо хүүгийнхээ нэр дээр биччихээд хүний эрх гэж ярьж болохгүй

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хууль”-ийн төсөлтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариуллаа –Хуулийн төслөөс та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ ? -Өнгөрсөн жилүүдэд авлигатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин туйлын хүнд байсан. Хууль баталж авлигачдыг өршөөдөг байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй…
-
Р.Эрдэнэбүрэн: Засгийн газрын шийдвэр албажиж байж түгээгддэг, түүнээс өмнөх шийдвэр бол ташаа гэдгийг ойлгох хэрэгтэй

“20 минутын хот” Үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа –Та Улаанбаатар хотыг “20 минутын хот” болгох ажлыг анхнаас нь ярьдаг байсан. Энэ онд Улаанбаатар хот томоохон төслүүдээ “хөдөлгөнө”. Харин “20 минутын хот” бодит байдалд хэрэгжих үү? -Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг. Хүйтэн хотууд бүгд л агаарын бохирдолтой, утаатай, дэлхийн…
-
П.Очирбат: Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим зүйлийг асууж тодрууллаа. ———————————————————- -Монгол Улс өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа. -Монгол Улс…
-
Жагсаал, цуглаан бол дайн биш

Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулах “Засгийн газар огцор” нэртэй жагсаал маргааш болно. Утаа, түгжрэл, ядуурал, авлига, татварын нэмэгдэл, ажилгүйдэл хэрээс хэтэрснийг эсэргүүцэж, чаддаг хүнд нь ажлаа өгөхийг тэд шаардах юм. Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх Улаанбаатарт алдагдаад удсан тул иргэд ийнхүү жагсах гэж буй юм. Гэвч Засгийн газрын тэргүүн эл жагсаалаас…
-
ЧУУЛГАН: 126 гишүүнээс 97 нь хуралдаанд оролцож байна, 29 гишүүн хуралдаанд ирээгүй

УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд хуралдаж байна. Чуулганы хуралдаанд нийт 126 гишүүн оролцохоос 97 нь оролцож байна. Нийт 29 гишүүн хуралдаанд ирээгүйгээс 11 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 7 гишүүн орон нутгийн томилолттой, 1 гишүүн гадаадын томилолттой, 10 гишүүн хувийн шалтгаанаар чөлөө авчээ. Эмнэлгийн чөлөөтөй Ж.Алдаржавхлан С.Лүндэг М.Мандхай Ж.Баярмаа Б.Түвшин Х.Болормаа Л.Гантөмөр Х.Ганхуяг Д.Цогтбаатар Ө.Шижир Б.Энхбаяр Чөлөөтэй…
