-
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг тодорхойгүй шалтгаанаар ажлаас нь халжээ

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Өнөөдөр өглөөний 10 цагт тус эмнэлэгт ЭМЯ-наас ажил хүлээлцэх комисс ирж ажлыг нь хүлээн авах ажил эхэлсэн байна. Гэхдээ яг ямар шалтгаанаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлөх болсон тухай мэдээллийг ажил хүлээлцэх комиссынхон мэдэгдээгүй гэнэ. Ажлаасаа ямар үндэслэлээр халагдаж байгаагаа ойлгохгүй байгаа Н.Эрдэнэхүү эмч…
-
Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар чуулганы хуралдаанаас чөлөө авчээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг танилцуулъя УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Давааням, Ө.Шижир, Ж.Ганбаатар, Х.Болормаа, Ж.Баясгалан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, П.Наранбаяр, С.Амарсайхан нарын 10 гишүүн эмнэлгийн болон хувийн шалтгаанаар чөлөө авчээ. Эдгээр гишүүдээс УИХ-ын гишүүн Х.Баттулга Urug.mn сайтын “Өрөг” нэвтрүүлэгт орох үеэрээ “Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байна” гэж хэлсэн ч…
-
А.Ариунзаяа: Ж.Баярмаа гишүүн гомдолтой байгаа бол Ёс, зүй дэгийн байнгын хороонд гомдол гаргах ёстой

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад ёс зүйгүй хариулж, чуулганы танхимд бүдүүлэг авирласан учраас уучлалт гуйх ёстой хэмээгээд буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. А.Ариунзаяа: Ямар хууль байгаа вэ гэхээр нэгдүгээрт Ёс зүй, дэгийн байнгын хороонд гомдол ирэх ёстой. Гомдол ирмэгц байнгын хорооны дарга ажлын хэсэг…
-
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан”…
-
Т.Мөнхсайхан: Анхан шатны эмнэлгүүд нь цаг авч өгөөд дараагийн шатлал руу явуулдаг “эзэнтэй тогтолцоо” руу шилжинэ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 13А маягт байхгүй болсноор иргэн 1, 2, 3 дугаар эмнэлэг, ХСҮТ гэх мэт төв эмнэлгүүдэд шууд өөрсдөө очоод үзүүлдэг болсон. Гэтэл тэр нь сум өрхийн эмнэлэг, аймгийн эмнэлэгт үзүүлээд эмчлүүлэх боломжтой зүйл байдаг ч юм уу. Ачааллын тэнцүү хуваарилалтын систем алдагдсан. Гэхдээ 13А-г цаасан хэлбэрээр явуулах нь иргэдэд их төвөг,…
-
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн…
-
Д.Амартүвшин: Мөнгөөр жагсагчдыг хөлсөлдөг гол субьект бол ЗГ гэж би харддаг. Жагсах эрх бол ардчилсан нийгмийн гол үнэт зүйл шүү дээ

Монгол улс хэдийгээр ардчилсан улс боловч чөлөөтэй жагсаал цуглаан хийх боломж хумигдаад удаж байна. Гэхдээ УИХ-ын чуулганаар “Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэх дарааллаа хүлээж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэг хараахан эхлээгүй байгаа ч гудамжинд жагсах эрх зөрчигддөг яг ямар ямар жишээ Монгол улсад бий болоод талаар хөтлөгч комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.…


