-
Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд хяналт, шалгалт хийж байна

Иргэдийн өвлийн идшээ бэлтгэх улирал, мөн шинэ жилийн баяр болж буйтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтад холбогдох стандартыг мөрдөж, анхаарч ажиллахыг Стандарт Хэмжил Зүйн Газар, Итгэмжлэлийн Үндэсний Төв, ХАБҮЛЛ болон Мал эмнэлгийн Ерөнхий газрын удирдлагуудад үүрэг чиглэл болгосон. Үүний дагуу дээрх байгууллагууд Нийслэлийн томоохон хүнс худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийж байна.…
-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Нарансэвстэйн боомтыг нээхийг эсэргүүцэж буй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг тус иргэд эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам…
-
Монгол улсад анх удаа агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс заслыг амжилттай хийлээ

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, дисплази үеийн зүрх судасны бага инвазив бүхий нээлттэй (Minimally Invasive Cardiac Surgery) мэс заслын тоо, төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд 2017 оноос өвчүүний голын зүслэгээр Агшиж буй зүрхэнд титэм судас…
-
Иргэд эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийг нэг цонхны үйлчилгээгээр авах боломжтой

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Амины орон сууцны инновац хөгжлийн төв хамтран “Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төв”-ийг нээлээ. Төвийн нээлтэд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгон чимэг нар мэдээлэл өгөв. Тус төвөөр дамжуулан гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон…
-
Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.19) УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний…
-
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээрээ тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжаар эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгаруулах, 2024 оны шилдгүүдээ тодруулах арга хэмжээг өнөөдөр /2024.12.19 /зохион байгууллаа. Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ…
-
Чиглэл авахгүй бол ажиллахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар энэ сарын 16-нд УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, ЦЕГ, ТЕГ-ын дарга зэрэг албан тушаалтныг дуудаж уулзсан билээ. Ер нь бол загнасан юм. Сайд нар толгой бөхийн сууж сонслоо. “Засгийн газар ажилдаа ор, салан задгай байна. Бие биедээ шаардлага тавихгүй, найраан дундаа орчихсон. Явж явж найрааны…


