-
Төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно. Тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off, Motive зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Мөн уг арга…
-
ЗГ-ын хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд: -Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө -“Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн…
-
УИХ алдаагаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулиа засахаар боллоо

Үндсэн хуулийн цэц 2025.11.25-нд дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь…
-
Цэцийн дүгнэлттэй УИХ танилцав

УИХ өнөөдөр (2025.12.30) нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцав. Үндсэн хуулийн цэц 2025.11.19-нд дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэж, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 126 гишүүний…
-
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН завсарлага авлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хурал 54.8 хувийн ирцтэй эхэллээ. Уг хурлаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэр “Өнөөдөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, эдийн засгийг зохицуулахтай холбоотой 200 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч эдийн засгийн…
-
Хаврын чуулганаар МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 100 санал хэлэлцүүлэхээр тусгуулжээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэйгээр хуралдаж “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирүүлсэн хоёр санал, Өргөдлийн байнгын хорооны ирүүлсэн 10 санал,…
-
Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлалаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан үр дүнгээ дүгнэж, 2026 оны шинэ төлөвлөгөө, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлээс 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, олон ажлыг гараанаас гаргалаа. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд…
-
Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатарыг чөлөөлж, Б.Хэрлэнг сонголоо

Өнөөдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Их хурал дахь МАН-ын бүлэг Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Баярбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг томилох санал ирүүлсэн байна. Б.Хэрлэн 1989-1995 онд Хотын боловсролын газарт мэргэжилтэн, аргазүйч, 1997-2007 онд Удирдлагын академид…
-
2026 онд нийслэлд 1,9 их наяд төгрөгөөр 287 төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 287 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Энэ онд шинээр хэрэгжих…
