-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол…
-
207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээлээ

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар дэлбэрэлтэд өртөж ашиглалтын шаардлага хангахгүй болсон 207 дугаар байрыг буулгах ажлын тендерийг нээлээ. Энэхүү байрыг буулгах ажлыг гүйцэтгэх тендерт гурван байгууллага үнийн саналаа ирүүлжээ. Үнэлгээний хяналтын комисс үнэлгээ хийж дууссаны дараа шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж буулгах ажлыг эхлэх аж. Буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын тендерийг зохион…
-
2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ

2024 онд Монгол Улсад 184,576 IP хаяг бүртгэлтэй байна. Үүнээс 182,725 удаагийн хортой кодын сэжигтэй үйлдэл гэж бүртгэгдсэний 11,012 IP хаягт сэжигтэй үйлдэл илэрсэн байна. Энэ бол Монгол Улсад 2024 онд бүртгэлтэй IP хаягт бүртгэгдсэн халдлагын тоо юм. Бид хортой код илэрсэн IP хаягийг илрүүлж чадаж байгаа ч тухайн IP хаягийн ард хэчнээн хэрэглэгч байгааг тооцоолж чадахгүй байдалтай байна. …
-
Жагсагчдын “бай” солигдож, УИХ руу чиглэв

Эрх чөлөөний эвсэл намаас “Засгийн газар огцор” жагсаалыг 13 өдөр хийгээд, ямар ч үр дүнд хүрэлгүй дууссан. Тэгвэл тэд тэмцлээ зогсоохгүй гэнэ. Одоо жагсагчид шаардлагаа УИХ руу хандуулжээ. Тус намаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан УИХ-ыг тараахыг шаардсан албан бичиг илгээсэн юм байна. Яагаад “бай” нь Засгийн газраас парламент руу шилжчихэв. Тэгвэл тус намын дарга Б.Цацрал жагсаалын…
-
“Монгол Улс бол цөмийн зэвсэггүй бүс” гэж Дэлхийд зарласан Ерөнхийлөгч

Засаглалын хэлбэр сонгох хайнааг П.Очирбат хагалжээ “Таны эрх миний эрхээр хязгаарлагдана гэдгийг их сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Ямар ч хүчтэй Ерөнхийлөгч байлаа гээд хууль санаачлагч биш шүү дээ. Ардчиллын жам ёс, улс гүрний, төрийн хөгжлийн ирээдүй бол Үндсэн хуульт парламентын засаглал юм. Бидний сонгосон парламентын засаглал их оновчтой болсон” хэмээн сануулсаар Монгол Улсын анхны…
-
Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтад оролцох үеэрээ зарим улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна

Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ зарим улсын холбогдох албаны хүмүүстэй уулзалт, ярилцлага хийж байна. Саудын Араб Улс эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах сонирхлоо дахин илэрхийллээ Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Саудын Араб Улсын…
-
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн…
-
Ө.Шижир: Амь насаа 3 тэрбумаар үнэлээд, 30 сая төгрөгөөр даатгуулчихсан захирал байна

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Түүний дараа гишүүд асуулт асууж, саналаа хэлэв. УИХ-ын гишүүн Ө.Шижир: -Монголчуудын хамгийн их хардлага төрийн өмчит компаниудад л гардаг. Төрийн…
-
ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.01.23/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа. Тэрбээр, УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын…
