-
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна

Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэл, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, НБОГ-ын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймэр 3, шар өвсний гал түймэр 225 удаа бүртгэгдэж, шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 дахин…
-
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев…
-
Улаанбурхан туссан хүний тоо 1550 болжээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 1550 болж ойрын хавьтал 11819 болсныг халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон…
-
Улаан-Үд хот дахь дайчдын хөшөөнд цэцэг өргөв

Дэлхийн 2-р дайны ялсны 80 жилийн ойг тохиолдуулан, ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот дахь дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г. Бат-Орхон, аймгийн засаг дарга Н.Лхагвадорж нар оролцож байна.
-
Өнөөдрийн чуулганыг 4 гишүүн тасалжээ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 70 гаруй хувийн ирцтэй хуралдлаа. Чуулганы ирц хангалтгүй байгаагийн шалтгаан нь олон гишүүд гадаадад томилолтоор ажиллаж байгаатай холбоотой юм. Тодруулбал өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд нийтдээ 98 гишүүн бүртгүүлж оролцсон бөгөөд 18 гишүүн гадаад томилолттой байжээ. Харин эмнэлгийн чөлөө авсан 4 гишүүн байгаа бол хурлаас чөлөө авсан 2 гишүүн байсны 1 нь…
-
Т.Мөнхсайхан: 2025 онд багтааж ХСҮТ-ийг оочергүй болгоно

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Баянгол дүүргийн “Хавдрын төв”-ийн үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр 2025 онд багтааж ХСҮТ-ийг оочергүй болгоно гэдгээ онцолсон байна. Тэрбээр, 12-р сарын 1 гэхэд Хавдар судлалын үндэсний төвийг ямар нэгэн оочергүй болгох төлөвлөгөө гаргасан. Тэгэхийн тулд төвийн 6 дүүрэг хавдрын тусламж үйлчилгээ, хүртээмжийн 1 хувийг авах ёстой. ХСҮТ дээр жилд 28 мянган…
-
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна

Зайсангийн зүүн гүүрийг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дуусаж, 225 метр урт төмөрбетон гүүр шинээр барьж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр гүүр барих ажлын явц 82 хувьтай байна. Суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулсан буюу доод бүтээцийн ажил 98 хувьтай. Дээд бүтээцийн ажилд нийт 10 алгасал угсарна. Үүнээс таван байршилд алгасал…
-
УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын компаниас санхүүжилт авсан эсэхээ хариулах хүсэлгүй байна

УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуульд нэр дэвшихдээ гадаадын компаниас санхүүжилт авсан эсэх асуудал яригдаад удаж байна. Гэвч уг асуудалд огт тайлбар өгөхөөс цааргалсаар ирсэн тэрээр ямар нэгэн хуулийн байгууллагаас өөрийг нь дуудаж шалгасан зүйл байхгүй гэж мэдэгдлээ. Нэгэнт хууль хяналтынхан түүнийг дуудаагүй учраас хэвлэлд тайлбарлах шаардлага байхгүй гэж байгаагаа тэрээр нуусангүй. УИХ-ын гишүүн Э.Болормаа орон нутгийн…

