-
Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, ХҮН, Их нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам оролцохоо СЕХ-нд илэрхийлсэн байна. Энэ сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр эхэллээ. Намууд 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал нэр дэвшигчдээ тодруулна.…
-
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина.…
-
Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна

Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж буй. Тэрбээр “Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна. Нэгт, зээлийн…
-
АН-ын дэд даргад Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал, Ч.Өнөрбаяр, П.Мөнхтулга нарыг нэр дэвшүүллээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хурал төрийн ордонд үргэлжилж байна. Хурлаар намын удирдлагуудыг томилох юм. Намын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн бол 5 дэд даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, П.Мөнхтулга болон АН-ын гишүүн Н.Ганибал, Ч.Өнөрбаяр нарын нэрийг дэвшүүлжээ. Дэд дарга нарын томилгоог нууц санал хураалтаар шийдэх юм.
-
Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах гээд бүх үе шатанд өртөг зардлыг нь бууруулна

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг…
-
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох зорилгоор анхны ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2024 оны аравдугаар сард байгуулсан. Энэ хугацаанд хэлэлцээний бэлтгэлийг хангах, үе шаттай уулзалт, хэлэлцээ хийж, хуулийн дөрвөн этгээдтэй (“Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх зоос”, “Ачит…
-
О.Цогтгэрэл: Фракц, талцал биш бодлого суурьтай нам бий болгох томилгоог санал болгосон

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдааныг нээж Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрээр “Арван жил үүдээ нээгээгүй Ардчилсан Намын хаалга үүдээ нээж, хана туургаа сольсон шинэчлэлийн ажил үргэлжилсээр намын удирдлагуудаа гүйцээн сонгох, дүрэм журмуудаа эцэслэх ээлжит нэгэн хурал ийн эхэлж байна. Ардчилсан Нам бүх шатандаа сонгуультнуудаа шинээр сонгож төв, анхан, дунд аль…
-
Дарханд барьж буй барилгын явц 50%-даа хүрээгүй бол иргэдээс захиалга авахыг хязгаарлана

Орон сууцны захиалга авчхаад үүргээ биелүүлдэггүй, иргэдийг хохироодог үйлдэл түгээмэл. Энэ байдал нийслэлд төдийгүй орон нутагт ч түгээмэл байгаа юм. Тэгвэл иргэдэд учирч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал тухайн компанийн барьж буй орон сууцны барилгын явц 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд иргэдээс захиалга авахыг хязгаарлах шийдвэр гаргалаа. Уг асуудлаар Дархан-Уул аймгийн засаг…
-
Х.Тэмүүжин: Намынхаа үзэл баримтлалыг ярилгүй, хэн хэдэн хүн цуглуулснаараа өрсөлдөх гэж байна

АН-ын ҮБХ-ны хурал болж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс хурлын талаар тодрууллаа. -Хурлаар ямар асуудал хэлэлцэж байна вэ. 1980-аад оныхонд боломж олгох асуудал яригдсан гэдэг сураг байна? -Энэ намын ирээдүйг үүрч явахын тулд, ирэх он жилүүдэд АН хүчтэй байхын тулд нам доторх ойлголцлоо сайжруулах тухай 6 жилийн өмнө яриа болж байсан. 1970-аад оныхон гол үүрэг…
