-
Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс…
-
БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсэг тус бүр долоон удаа хуралдаж, нийт 13 асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны зургаан тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Улсын Их Хурлын гишүүний асуулт болон асуулгын хариу хоёрыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт…
-
Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

НЗДТГ-ын үйл ажиллагааны чиглэлд тусгасан зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагад MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ. Тодруулбал, Тус олон улсын стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүхий л түвшинд хэрэглэгч төвтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, албан хаагч болон харилцагч байгууллага, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой.
-
Үсчин, гоо сайханчдыг 59 сая төгрөгөөр шагнав

2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртсэн Монголын үсчин, гоо сайханчдыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хүлээн авч уулзав. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярүсчин, гоо сайханчдыг Засгийн газраас нийт 59 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэснийг дуулгаж, батламж гардууллаа. “Алтан гар” Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны баг өнгөрсөн онд Дэлхийн гоо сайхны олимп…
-
Хойморт зандрах малчин, хог шүүрдэх ажилчин

“Монголын эзэн” гэж сахал Д.Эрдэнэбилэгийг Ц.Нямдорж нэгэнтээ нэрлэсэн юм даг. Эзний маань царайг 2019 онд Эрүүгийн цагдаагийн газар ард олонд харуулсан юм. Сахал, сахал гээд байсан чинь сахалгүй хүн байв. Сахалтай хүн сэтгэлдээ төсөөлсөн иргэд түүнтэй гудамжинд таарсан ч танихгүй. Тэгж зүсээ нуудаг юм уу, эсвэл залуугийнх нь хоч юм уу, бүү мэд. Яг…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар нарт баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гавьяат тамирчин Э.Цэндбаатар болон мэргэжлийн боксын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олон улсын мэргэжлийн боксын дөрвөн гол холбооны нэг болох Дэлхийн боксын холбооны (WBA) Төв Азийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн тамирчин Педро Родригезийг ялж, аваргын зургаадахь бүсээ зүүсэн юм. Энэ тэмцээнд мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт болон…
-
Хүйтнээс айх биш, хүйтнээ зарах хэрэгтэйг Харбинаас харж болно

Хятадын хамгийн зүүн хойд Хармөрөн мужийн Харбин хот цас мөсөөрөө наадаж, өвлийн аялал жуулчлалыг тултал хөгжүүлсэн газар. Харбин хотод болсон Азийн өвлийн наадмын хаалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайдтай уулзаж, Гашуун Сухайт боомтын хил холболтын түүхэн гэрээ байгуулсан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлалын салбарынхан багтаж, Харбины алдартай цас мөсний наадмыг үзээд ирлээ. Хармөрөн…
-
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийхийг иргэд дэмжжээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүдийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын ачаалал нэмэгдээд байна.Тиймээс НЗДТГ-аас энэ сарын 28-ныг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах талаар иргэд, олон нийтээс санал авсан. Санал асуулгыг https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар авсан бөгөөд нийт 3013 иргэн дан систем болон утасны дугаараараа нэвтэрч санал өгсөн байна.…
-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман улсад айлчилна

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад 2025 оны 02 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Оманы гадаад хэргийн сайдын Монгол улсад өнгөрсөн онд хийсэн айчлалын хариу айлчлал бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд тус улсад 30 орчим…
