-
Машин хулгайлдаг бүлгийг илрүүллээ

Цагдаагийн албан хаагчид бусдын тээврийн хэрэгслийг хууль бусаар хулгайлдаг Б, А, М, Т, Н, Б нарын хоёр бүлгийг олж тогтоон, мөрдөн шалгаж байна. Эдгээр бүлэг этгээд “Prius”, “Harrier”, “Mark-II”, “Chaser”, “Honda fit” маркийн 17 машин хулгайлсныг одоогоор илрүүлээд байна. Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
-
Монгол, орос залуусын тойрон аялал өндөрлөв

Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улс, Оросын Холбооны Улсын залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” 6 дугаар тойрон аяллыг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгууллаа. Энэхүү аялал нь оюутан, залуучуудад дайчин нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулах, хоёр орны түүх, соёлтой харилцан танилцах, 85 жилийн тэртээх Халхын голын байлдаан болсон газар нутгаар…
-
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм. Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон…
-
Монголын ногоон намын шинэ даргыг УДШ бүртгэсэнгүй

Монголын ногоон нам шинэ даргаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр 8 дугаар сарын 20-нд Улсын дээд шүүхэд ханджээ. Тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгч 9 дүгээр сарын 3-нд хэлэлцээд, буцаажээ. Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу тус нам эхлээд, дүрмээ хуульд нийцүүлж, шинэчлэн бүртгүүлэх…
-
Бороо тарваганы үнэрийг андахгүй

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал: Сонгинхайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч У.Батбаяр, эрэлч нохой Бороотойгоо хамт Эмээлт постод үүрэг гүйцэтгэж, тээврийн хэрэгсэлд тарвага тээвэрлэсэн эсэхэд хяналт, шалгалт…
-
Улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоо бий болгоно

Монгол Улсын Зам, тээврийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим, нэгдсэн удирдлагыг бий болгох” төслийн нээлт өчигдөр боллоо. Уг төслийг БНСУ-ын Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагаас (ODA) үзүүлж буй тусламжийн хүрээнд БНСУ-ын Газар, дэд…
-
Монгол, Хятадын прокурорууд харилцан мэдээлэл солилцож байхаар тохирлоо

Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Мөнхбаатар, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн ахлах прокурор Д.Нямбат нар 8 дугаар сарын 27-29-нд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын “SEAJust” Олон улсын сүлжээ байгууллагын нэгдсэн хуралд оролцлоо. “SEAJust” байгууллагын нэгдсэн…
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа. Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч,…
-
Хүний амь нас хохироон хэргийн газраас зугтаж, орон нутагт орогнож байсан этгээдийг олж тогтоолоо

Энэ оны есдүгээр сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоолоо. Цагдаагийн байгууллагаас уг…
-
Төрийн байгууллагуудын цахим хуудсыг нэг загвар, стандарттай болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төрийн байгууллагын нэгдсэн www.gov.mn цахим хуудасны үйл ажиллагааны талаар танилцууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд 68 төрлийн нээлттэй мэдээллийг цахим хуудсандаа нээлттэй ил тод байршуулах үүрэгтэй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсандт мэдээлэл байршуулах, шинэчлэх үйл ажиллагааг…