-
Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна. Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын…
-
Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино

“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар…
-
Д.Амарбаясгалан: Төрийн бүх шатны шийдвэрийг судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн гаргаснаар иргэдийн тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтаар (2024.09.03) Үндэсний статистикийн хороонд ажиллав. Тус хорооны дарга Б.Батдаваа байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Үндэсний статистикийн хорооны боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны…
-
“ДЦС 3”-ыг өргөтгөн шинэчлэх зураг төсөлд 20 орчим сая доллар зарцуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 8 дугаар сарын 30-ны хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны…
-
8 сургууль гурван ээлжээр хичээллэж байна

Боловсролын сайдын шуурхай хурал өнөөдөр болж, харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд эдгээр сургуулийн асуудлыг 9-р сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Боловсролын салбарын 2023 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт болон зээлд хамрагдагчдын хариуцагын тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.…
-
Дээрмийн бүлгийн гишүүнийг БНСУ-аас баривчлан авчирлаа

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг…
-
Хахууль авсан гаалийн байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч Д.У нэр бүхий компаниудын нүүрс ачих, буулгах талбайгаас нүүрс ачих үед дэмжлэг үзүүлж, хариуд нь хахууль авсан хэрэгт холбогджээ. Түүний хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаад, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын…
-
Тусгай хамгаалалттай газруудыг техниктэй болгож байна

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслөөс Баруун болон Говийн бүсийн тусгай хамгаалалттай 16 газрын менежментийг сайжруулах, орчны бүсийн сумын иргэдийн тогтвортой амьжиргааг…
-
Түүх, соёлын биет өвийг БНХАУ-ын иргэнд худалджээ

Прокурорын байгууллага 8 дугаар сарын 26-30-ны хооронд хэрэг бүртгэлтийн 40607, мөрдөн байцаалтын 2680 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 545 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 232 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 111, Өмчлөх эрхийн эсрэг 53, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын…
-
В.Путиний айлчлалын дараа юу болох вэ

С.Энхжин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Монгол Улсад айлчлах гэж байна. Уг айлчлалыг Дэлхий даяар анхааралтай ажиглаж буй. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, түүнийг ирэхэд нь баривчлан Гаагийн шүүхэд тушаах уу, эсвэл төвийг сахиж, мөнхийн хөршийн байр сууриар хандах уу. Бүр эсрэгээр В.Путинд найр тавьж, хойд хөршийн Монголд тавихыг хүсдэг…