-
Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв

Өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх хүнд машин механизм гаргахаар шийдвэрлэв. Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна.…
-
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг богино хугацаанд сэргээж, хангамжийн эх үүсвэрийг ойрын хугацаанд төрөлжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, дотоод нөөц, боломжийг ашиглах чиглэлээр бодлогын зөвлөмж гаргаж, шуурхай ажиллах зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын…
-
“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 72 дугаар захирамжаар байгуулсан “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоогдоогүй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах эсэх асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн…
-
Тэтгэвэр нэмэх асуудлыг ЗГ 31-нд хэлэлцэхээр хойшлуулжээ

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаараа тэтгэврийн хэмжээг нэмэх, доод хэмжээг шинэчлэн тогтоохоор төлөвлөсөн ч уг асуудлыг хэлэлцэлгүй хойшлуулсан байна. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох ЗГ-ын тогтоолын төслийн талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир сэтгүүлчдэд “Тэтгэврийн асуудлыг хэрхэн шийдэх асуудлыг 12-р сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлууллаа” гэж мэдээллээ.
-
Татварын багц хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Татварын багц хуулийн шинэчлэлээр; Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг…
-
Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийг зарлалаа

Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтын EPC гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг 2024 оны аравдугаар сард зарлаж, 2025 оны дөрөвдүгээр сард нээсэн. Тус тендерт Их Британи, ОХУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Монгол, БНСУ-ын 27 оролцогч байгууллага материал ирүүлж, сонирхлоо илэрхийлсэн. Тэгвэл Улаанбаатар метроны бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах II шатны тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж дууслаа.…
-
М.Бадамсүрэн: Баруун 5 аймгийн 5 боомтоор гурил, тэжээлийг гаалийн татваргүй нэвтрүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тариалан эрхлэгчдийн зээлийг хойшлуулах болоод зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татвар чөлөөлөх асуудал хэлэлцүүлсэн. Тэгвэл дээрх асуудлаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгээс тодрууллаа: -Өнөөдрийн засгийн газрын хурлаар тариалан эрхлэлтийн сангаас олгосон зээлийн төлөлтийг хойшлуулах асуудал хэлэлцсэн мэдээлэл байна. Ямар учиртай талаар тодруулж өгөөч? – 2024 онд олон газар…
-
АНУ-ын ЭСЯ тэсрэх хэрэгслийн хайгуул, устгалын багаж тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн бүлэг Монгол Улсын Зэвсэгт хүчинд барилгын цэргийн болон инженерын тоног төхөөрөмж болох чиргүүлтэй ачааны машин 2 ширхэг, тэсрэх хэрэгслийн хайгуул, устгалын бүлгийн хэрэгслийг 12 сарын 23-ны өдөр хүлээлгэн өглөө. Уг тоног төхөөрөмжийг АНУ-Монгол Улсын батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээний дагуу нийлүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг…
-
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

Нийслэлээс 2025 онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Зайсангийн гүүрний шинэчлэлийг онцолжээ. Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар…
