-
Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Нийслэлийн Хархорин зах орчмыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн барилгын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 85 хувьтай байна. Арцат–Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй уг төслийн хүрээнд 19 тулгуур баганыг суурилуулсан бөгөөд хоёр буудлын барилга угсралт үргэлжилж байна. Төслийг Францын “Пома” группийн мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран…
-
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь…
-
Ирэх өвөл 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаар 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний явц болон Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэх Нүүрс-пиролизын үйлдвэр төслийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 872, Чингэлтэй дүүргийн 4128 өрх буюу нийт 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлээд байна. Энэ нь гэр…
-
2026–2027 оны хичээлийн жилд 26,992 сурагч хотхоны бага, 8,100 сурагч төрөлжсөн ахлах сургуульд сурна

ЕБС-д ойрын гурван жилд үүсэх ачааллыг татвар төлөгчдийн мөнгөөр шийднэ гэвэл 12 их наяд төгрөг давсан зардал хэрэгтэй. Харин оргил ачааллыг зөв зохион байгуулалт, оновчтой төлөвлөлтийн хүрээнд үр ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн /2026.7.21/ Засгийн газрын хуралдааны дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар боловсролын салбартай холбоотой дараах…
-
Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна. “Туул-1” коллекторын IV хэсэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан ажиллалаа. “Туул-1” коллектор нь Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам бөгөөд одоо байгаа болон ирээдүйд барих барилга байгууламжийн бохир усыг татан зайлуулах стратегийн ач холбогдолтой инженерийн…
-
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө. Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн,…
-
Улсын чанартай автозамаар зорчих төлбөр нэмэгдлээ

Засгийн газрын 273 дугаар тогтоолоор улсын чиглэлийн зам ашигласны төлбөрийг нэмсэн. Улаанбаатар хотыг аймгийн төвтэй, аймгийн төвийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомт руу зорчиход зам ашигласны төлбөр нэмэгдэж байгаа. Энэ талаар өнөөдөр /2026.07.22/ Зам тээврийн яамнаас мэдээлэл хийлээ. Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа: Улсын чанартай замд жижиг тэрэг 5000, ачааны…
-
Б.Пүрэвдагва: “Урт цагаан”-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч…

