Category: Улс төр

  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.АКозлов бараалхав

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.АКозлов бараалхав

    Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны наймдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд,…

  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд нарын хамт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэ 30 жилийн эхлэлийг…

  • Нийслэлийн 159 сургуульд сул орон тоо байна

    Нийслэлийн 159 сургуульд сул орон тоо байна

    Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад 2024-2025 оны хичээлийн жилд ажиллуулах багш, ажилтны сул орон тоог нийслэлийн Боловсролын газар зарлалаа. Нийслэлийн нийт 159 сургуульд сул орон тоо байгаа аж. Ажлын байр сонирхсон иргэд тухайн сургуульдаа шууд хандаарай.  Ажлын байр зарласан сургуулиуд, дүүргээр: Баянгол 21 сургууль Баянзүрх 35 сургууль Сонгинохайрхан 28 сургууль Сүхбаатар 26 сургууль Чингэлтэй 19 сургууль Хан-Уул 20 сургууль Багануур, Багахангай, Налайх 10 сургууль

  • Тахилтын нүхэн гарцанд ус зайлуулах хоолой угсарч эхэллээ

    Тахилтын нүхэн гарцанд ус зайлуулах хоолой угсарч эхэллээ

    Геодез, усны барилга, байгууламжийн газар энэ зун нийслэлийн 13 байршилд борооны ус зайлуулах шугам татахаар төлөвлөснөөс 8-д нь угсарч дуусаад байна. Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц. Энд өнөөдрөөс…

  • 5-р сургуулийн өргөтгөлийг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар тохирлоо

    5-р сургуулийн өргөтгөлийг есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар тохирлоо

    Нийслэлийн 5-р сургуульд 320 сурагч хичээллэх өргөтгөл барихаар БСШУСЯ 2018 оны 8-р сард тендер зарлаж, 2019 оны 5-р сард “ПГС” ХХК шалгарчээ. Тус компани 2020 оны 8-р сарын 30-нд уг өргөтгөлийг ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан ч өнөөдрийг болтол барьж дуусаагүй байна. Анх уг өргөтгөлийг 5-р сургуулийн арын хөлбөмбөгийн талбайд барихаар төлөвлөсөн ч Монголын хөлбөмбөгийн холбоо эсэргүүцжээ. Тиймээс…

  • “Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

    “Драгон”-ы туслах замд ус зайлуулах хоолой угсарч байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн зүүн талд “Сүлжмэл”-ийн үйлдвэрийн урд талын туслах зам ус зайлуулах шугам хоолойгүй. Бороо орох бүрт энд замын хашлага давсан ус тогтдог. Геодез, усны барилга, байгууламжийн газар өнөөдрөөс энэ замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Шугам хоолойг энэ сарын 20 гэхэл угсарч дуусгахаар төлөвлөж байна.  ГУББГ-ын ерөнхий…

  • Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт Дорнодод болно

    Байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт Дорнодод болно

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт энэ сарын 16-28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд болно. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцох юм байна. Өнөө жилийн сургуулилалт Халх голын байлдааны түүхт 85 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог…

  • “Соно” апп-д халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ

    “Соно” апп-д халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-ийн “Соно” нэртэй зээлийн аппликэйшнд нэгэн хүн халдан, 900.000 төгрөг хууль бусаар авчээ. Энэ хэрэгт иргэн Ж.У-г цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж, энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн…

  • Бусдын фэйсбүүкт нэвтэрсэн хэргүүдийг шалгаж байна

    Бусдын фэйсбүүкт нэвтэрсэн хэргүүдийг шалгаж байна

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээдсалхитын …. тоотод оршин суух иргэн Д.Э-н фэйсбүүкт 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэн нэгэн хууль бусаар нэвтэрч, мэдээллийн сүлжээнд нь ханджээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага иргэн С.Л, С.С, Б.М, О.А, Г.Г нарыг сэжиглэн шалгаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас тэдэнд энэ оны 8 дугаар сарын 6-ны өдөр…

  • Наадмаар 20-иод гар утас, хөөрөг хулгайлсан хэргийг илрүүллээ

    Наадмаар 20-иод гар утас, хөөрөг хулгайлсан хэргийг илрүүллээ

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 100 жилийн ойн баяр наадам 8 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болсон юм. Уг ойн үеэр наадамчид 20 орчим гар утас, хөөргөө хулгайд алджээ.  Энэ хэргийг 22-41 насны М, У, Э, М, А нар бүлэглэн  үйлдсэнийг  цагдаагийн байгууллага илрүүллээ. Тэднийг хулгайлсан эд зүйлсээ  аван, Улаанбаатар хот руу ирэхэд нь Налайх дүүргийн шалган нэвтрүүлэх…