-
Сонсголонгийн замыг засаж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нисэхийн тойргоос “Монос”-ын уулзвар хүртэлх Сонсголонгийн авто замын нүхэн эвдрэлийг засаж байна
-
Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио Монгол улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны 08 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалын үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нарт тус тус бараалхана. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн…
-
Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

Болдын Оюунтүлхүүр гэх монгол эмэгтэй Бельгийн Вант Улсын дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Түүнийг Бельгийн төрийн сонгуульд тэргүүлж яваа намаас дүүргийн сонгуульд орохыг урьсан байна. Тэрээр энэ талаар “Европын төв болсон улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн Монгол Улсаа сурталчлах том боломж юм. Сонгогчдоос хамгийн их санал аван, тэргүүлж яваа намаас сонгуульд оролцохыг…
-
Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй, хагас болон бүтэн өнчин, ялгаатай хэрэгцээт 998 оюутныг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулж байна. Одоогоор 236 оюутан хамрагджээ. Их, дээд сургууль, коллежид ялгаатай хэрэгцээт нийт 1126 оюутан сурч байгаагаас 104 нь сонсголын бэрхшээлтэй ажээ. Сонсголын бэрхшээлтэй оюутанд дэмжлэг үзүүлэх “Тэмдэглэл хөтлөгч”-ийн үйлчилгээ нэвтрүүлсэн байна. …
-
Нийслэлийн ЗДТГ өнөөдөр Яармаг руу нүүлээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар өнөөдөр Яармагт байрлах шинэ “Хангарди” буюу Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор луу нүүлээ. Эрүүл мэндийн болон Байгаль орчны газраас бусад нь шинэ байрандаа нүүн оржээ. Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын “А” хэсэгт нийслэлийн ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төвхнөнө. Нийслэлийн засаг даргын дэргэдэх агентлагууд уг цогцолборын “Б” хэсэгт байрлаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийг…
-
Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томиллоо. Ч.Төгсдэлгэрийн хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж. Тэрээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахад, гадаадын компаниудад хэрэгжүүлж байсан туршлагаа ашиглахаар нийслэлийн засаг даргад санал тавьжээ. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, төрөлх хотоо өөрчлөхөд, буруу төлөвлөлтийн алдааг засахад…
-
Нийслэлийн хүүхдүүдийн 59 хувь нь цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлд 2024-2025 оны хичээлийн жилд 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 59% нь хүсэлтээ цахимаар илгээжээ. Хүүхдүүдийг 8 дугаар сарын 18 хүртэл бүртгэнэ. Нийслэл дэх цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар Засгийн газар ажлын хэсэг гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилд 33.925 хүүхдээр цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хамран сургалтыг 92.9%-д хүргэсэн юм. Урьдчилан тооцоолж байгаагаар 2024-2025 оны хичээлийн…
-
Зорчигчидтой зүй бус харьцсан жолоочийн цалинг бууруулжээ

“Эрдэм транс” компанийн жолооч Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 7-сарын 30-ны өдөр иргэдтэй зүй бусаар харилцан, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Түүнди сахилгын шийтгэл оноож, нэг сарын цалинг нь 20 хувиар бууруулжээ. Жолооч нарын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, ёс зүйтэй ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газар байнга сануулж, олон ажил зохион байгуулдаг юм байна.
-
Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

“Машинд дайруулсан хүн ГССҮТ-д ирж, эмчлүүлж байгаад нас барлаа” гэх дуудлага 8 дугаар сарын 6-ны шөнө 2 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад иржээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад, иргэн “Б” 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Prius-20” маркийн машиныг жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргасан аж. Тэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах…
-
Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер…