-
Хүүхдийн 48.3 хувь цэцэрлэгт цахимаар бүртгүүлээд байна

Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгүүд 2024-2025 оны хичээлийн жилд элсүүлэх хүүхдүүдээ 8-р сарын 1-нээс бүртгэж эхэлсэн. Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар бүртгэлд хамрагдвал зохих хүүхдийн 48.3 хувь цахимаар бүртгүүлээд байгааг нийслэлийн Боловсролын газар мэдээллээ. Явцын мэдээллийг https://parent.edu.mn/login холбоосоор орж үзэх боломжтой. Цэцэрлэгийн бүртгэл.jpg
-
“АПУ” компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Хүн төрөлхтний мянга, мянган жил бүтээсэн соёл, мэдрэмж, амтыг Монголдоо урласан “АПУ” компанийн зуун жилийн ой тохиож байна. Энэ түүхэн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “АПУ” компанийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Нийт 2400 гаруй ажиллагсадтай тус компани дотоодын 15 мянга гаруй малчин, тариаланч, худалдаа, үйлчилгээний салбарын хүндэт харилцагчдын хамт, олон улсад хүлээн…
-
Швейцарын Ерөнхийлөгч музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын төрийн анхны айлчлал үргэлжилж байна. Хүндэт зочин Чингис хаан үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгээс эхлэн, ХХ зууны эхэн хүртэлх хаад, Монголын түүхийг өгүүлсэн үнэт үзмэрүүдийг үзэж сонирхлоо. Мөн өнгөрсөн онд Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо 250 мянга гаруй хүнд толилуулсан…
-
Хүн дайрч хөнөөгөөд, зугтсан жолоочийг илрүүлэв

Өчигдөр /2024.08.02/ цагдаагийн байгууллагад “Эрдэнэт хотоос Булган аймаг руу гардаг зам дээр машинд мөргүүлсэн бололтой хүн байна” гэх дуудлага ирсэн байна. Тус мэдээллийн дагуу Булган аймгийн Цагдаагийн газар шалгахад, А1002 дугаартай улсын чанартай авто зам дагуу 45-50 орчим насны эрэгтэй хүн доошоо харан нас барсан байжээ. 54 настай, эрэгтэй “Г” автомашинд мөргүүлж, нас барсан байжээ. Түүнийг иргэн Д “Prius-20”…
-
Түргэний голд хүнгүй машин урсаж байжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Түргэний голд машин урсаж байна” гэсэн дуудлага 8-р сарын 1-ний өдрийн 16:09 цагийн үед онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагаар нийслэлийн Аврах ангийн албан хаагчид 17:10 цагт очиход, эзэмшигч нь тодорхойгүй “Subaru Forester” загварын суудлын машин голын усанд живсэн байсан аж. Уг машиныг татан гаргахад 30 минут зарцуулжээ.
-
Онцгой комисс: Улаанбаатарт ус тогтдог 71 цэг байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас яг одоо цаг үеийн нөхцөл байдлын талаараар мэдээлэл хийж байна. Э.Батбаяр: -Яг одоо нийслэлийн хэмжээнд 5 дуудлагаар аврагчид ажиллаж байна. Үүний 4 нь Налайх, 1 нь Сонгинохайрхан дүүрэгт байна. Төвийн 6 дүүрэгт ус тогтдог 71 цэг байна. Үүнээс томоохон нь: Баянгол дүүргийн 28 дугаар хороо, Саппорогийн уулзвар орчимд ус зайлуулах шугам…
-
Богд ууланд аялагчдад сэрэмжлүүлж байна

Богдхан уулын дархан цаазат газрын нийт талбайн 53.1 хувь буюу 22.129 га талбайг ойн сан эзэлдэг. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбайн 98.8 хувийг байгалийн ой эзэлж байна. Энэ ойг бүрдүүлэгч гол мод нь шинэс, гацуур, хуш юм. Ойн 59 хувь нь хөгшин, 25 хувь нь дунд насных байна. Аянга цахилгаан, бороо, үерийн усаар хөрс угаагдах, салхины нөлөө, цэвдэг…
-
Цэцээгүн, Дугуйцагааны явган аяллын замыг чөлөөлөв

Сүүлийн үед цаг агаарын эрс тэрс (салхи, шуурга, хүчтэй аадар) үзэгдлийн нөлөөгөөр Богдхан уулын дархан цаазат газрын зарим хэсэгт мод, бут, сөөг их хэмжээгээр хугарч унах, зам жим хаах явдал гарсаар байна. Богд уулын явган аяллын зам, маршрут ийм байдлаар хаагдан, иргэд, аялагчид ууланд алхахад хүндрэл үүсэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан, аялагчид Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын…
-
Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалттай

Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд 13:00 цагаас эхэлнэ. 2 жил тутамд болдог энэ уулзалтад гадаад улсад ажиллаж амьдарч буй 800 гаруй хүн оролцож байна. “Хилийн чанад дахь монголчуулын зөвлөл” НҮТББ анх 2014 онд энэ уулзалтыг зохион байгуулжээ. Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа олон холбоо, зөвлөлийг төр засагтай холбох, гадаадад…
-
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар 2-4-нд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан…