-
2025 оны төсвийг гараас гаргав

126 гишүүнтэй анхны парламент олон анхны зүйлийг туулж буй. Үүний нэг болж, улсын ирэх оны төсвийг түүхэнд анх удаа хоёр удаа эхнээс нь хэлэлцэж, сая нэг юм батлав. Уг нь арванхоёрдугаар сарын 10-ны дотор батлахаар төлөвлөсөн ч хоёр өдрөөр сунасан нь энэ. Засгийн газраас ирэх оны төсвийн орлого, зарлагыг 33.5 их наяд төгрөг байхаар тусган…
-
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025…
-
Д.Амарбаясгалан: Иргэн, улсын эрх ашигт нийцүүлэхээр төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага юм

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бид ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа. Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв болон түүнтэй холбоотой гарсан Улсын Их…
-
Н.Алтанхуяг: Тусгаар тогтнолынхоо төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, алалцъя гэж бодож байна

Энэ сарын 11-ний өдөр Улсын дээд шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулсан. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэн, тус хэргийг дахин шалгах шийдвэр гаргалаа.…
-
ТБХ: Хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.12/ хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай…




