Category: Улс төр

  • Нарангийн энгэр дэх хогны цэгийн 27 га талбайг нөхөн сэргээжээ

    Нарангийн энгэр дэх хогны цэгийн 27 га талбайг нөхөн сэргээжээ

    Нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрт төвлөрсөн хогны цэгт ажиллалаа. 2009 онд байгуулсан уг цэгт Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 60 орчим хувийг төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Харин 2020 оноос тус цэгийн ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээж эхэлжээ. Одоогоор 27 га талбайг нөхөн сэргээсэн байна.…

  • Хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлжээ

    Хүнд өвчтэй 14 хүнийг ялаас чөлөөлжээ

    Прокурорын байгууллага энэ оны эхний хагас жилд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн, 661 ялтныг хугацаанаас нь өмнө суллах, ялаас чөлөөлөх, дэглэм өөрчлөх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэжээ. Тодруулбал: -561 хүнийг гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн, нийгэмшүүлэх сургалтад хамрагдсан гэх үндэслэлээр хорих…

  • Нарангийн энгэр лүү явдаг авто замыг засаж, шинэчилнэ

    Нарангийн энгэр лүү явдаг авто замыг засаж, шинэчилнэ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарангийн энгэрт төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засаж, шинэчлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүний 150 тэрбум төгрөгийг хотын гол болон туслах замуудыг засаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Үүний нэг нь энэ зам юм. Тус замын урт 2.8 км бөгөөд 2007 онд…

  • 2 хүний амь аварлаа

    2 хүний амь аварлаа

    Өнөөдөр Налайх дүүргийн 6-р хороо, Хөхдавааны энгэр орчимд  2 хүн машинтайгаа Туул гол гатлах гэж яваад усанд боогдсон байна. Тэдний тусламж хүссэн дуудлагыг онцгой байдлын алба 12:28 цагт авчээ. Уг дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллан, уг 2 иргэнийг уснаас аюулгүй гаргаж, амь насыг нь аварчээ. Дуу цахилгаантай аадар бороотой үед үер, усны аюулаас сэрэмжтэй байх,…

  • “Найрамдал” зуслангийн авто замыг засна

    “Найрамдал” зуслангийн авто замыг засна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт, 7 метр өргөн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Түүнээс хойш энэ замыг засаагүй. Уг замыг нөхөх боломжгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын тамгын газраас эл 15.7 км авто замыг ирэх намар бүрэн шинэчлэхээр болсон байна. Үүнд зарцуулах…

  • Сонгинохайрханы далан дагасан авто замд их засвар хийх шаардлагатай болжээ

    Сонгинохайрханы далан дагасан авто замд их засвар хийх шаардлагатай болжээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороон дахь дүүргийн ЗДТГ-ын арын далан дагасан авто замыг энэ онд засна. Толгойтын замаас Үйлдвэрчний зам руу холбогддог энэ 2.4 км замыг анх 2011 онд ашиглалтад оруулжээ. Түүнээс хойш ээлжит болон их засвар огт хийгээгүй. Зөвхөн сүүлийн жилүүдэд нийслэлийн Замын хөгжлийн газраас нүхэн эвдрэлийг засах буюу урсгал засвар хийсэн байна. Гэвч асфальтбетон…

  • Бичил хороолол руу дулааны шугам татаж байна

    Бичил хороолол руу дулааны шугам татаж байна

    ГССҮТ-ийн баруун талын уулзвараас 3, 4 дүгээр хорооллын эцэс “И-Март” дэлгүүрийн уулзвар хүртэл дулааны 1.3 км шугам татаж байна. Уг шугамыг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хороолол руу татаж байгаа юм. 400 мм голчтой хос шугам татах энэ ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк санхүүжүүлжээ. Өнгөрсөн хугацаанд 500 метр шугам татаж, авто замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна. Шугам…

  • МУБИС-ийн баруун талын авто замыг хаана

    МУБИС-ийн баруун талын авто замыг хаана

    Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд 7 дугаар сарын 27-ны бямба гарагийн 00:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!  

  • Хог хаяж буй хүний зургийг авч илгээгээрэй

    Хог хаяж буй хүний зургийг авч илгээгээрэй

    Нийслэлийн засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн-цэмцгэр хот” аяныг энэ оны 6 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 18 хүртэл хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Улаанбаатар хотын гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, дахин хог үүсгэхгүй байхад…

  • Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

    Ц.Одонтунгалаг: Утаат тамхи, “Vape”, хөхөнцөр вирус нь толгой, хүзүүний хорт хавдар үүсэх нөхцөл бүрдүүлдэг

    Д.Сарантуяа Дэлхий нийтийн толгой, хүзүүний хавдрын эсрэг нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо жил бүрийн 7 дугаар сарын 27-ны өдрийг толгой, хүзүүний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Толгой хүзүүний хорт хавдраар жилд 900 гаруй мянган хүн өвчилж, 500 гаруй мянган хүн нас бардаг гэсэн судалгааг Олон улсын хавдрын эсрэг агентлаг гаргасан байна. Уг өвчний талаар ХСҮТ-ийн Толгой,…