-
Д.Амарбаясгалан: Төрийн бүх шатны шийдвэрийг судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн гаргаснаар иргэдийн тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтаар (2024.09.03) Үндэсний статистикийн хороонд ажиллав. Тус хорооны дарга Б.Батдаваа байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Үндэсний статистикийн хорооны боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны…
-
Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлого боловсруулахад статистик тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтойг УИХ-ын дарга онцлов

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.09.03) Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа. 1924 онд Монгол Улсад орчин үеийн статистикийн алба үүсэн байгуулагдсанаас хойш 100 жил өнгөрч байна. Түүхэн ойг тохиолдуулан олон нийтэд зориулан цахим цэсийн өгөгдлүүдийг нээлттэй болгосныг ҮСХ-ны удирдлагууд УИХ-ын дарга, гишүүдэд танилцууллаа. Үндэсний Статистикийн Хороо нь уламжлалт статистик мэдээллээс гадна статистикийн байгууллагыг…
-
Өмнөговь аймгийн МАН-ын даргаар Л.Энхболдыг томилов

Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилов. Тэрбээр 2012-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. Мөн “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж тэргүүлэгчээр нь, “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байв. Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын даргаар томилогдсон Л.Энхболд…
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг өнөөдөр 13:23 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа. Тэр өмнө нь Ерөнхий сайдын хувиар 1, Ерөнхийлөгчийн хувиар 3 удаа манай улсад айлчилж байлаа. Энэ удаагийнх 5 дахь айлчлал юм. Төрийн хүндэт харуулын захирагч…
-
Бүрэн тоноглосон явуулын 3 лабораторитой боллоо

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай ЭМЯ 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ. Эл хэлэлцээрийн хүрээнд хоёр…
-
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
-
Нийтийн тээврээр зорчигчдын тоо өмнөх оны үеэс 13 хувиар өссөн байна

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 26-ны өдрөөс эхлэн 109 автобусыг нэмэлтээр үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэснээр 126 чиглэлд өдөрт дунджаар 1200 орчим автобус үйлчилж байгаа юм. Өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлснээр зорчигчдын тоо 2023 оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 9,5 хувиар…
-
В.Путиний айлчлалын дараа юу болох вэ

С.Энхжин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин маргааш Монгол Улсад айлчлах гэж байна. Уг айлчлалыг Дэлхий даяар анхааралтай ажиглаж буй. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж, түүнийг ирэхэд нь баривчлан Гаагийн шүүхэд тушаах уу, эсвэл төвийг сахиж, мөнхийн хөршийн байр сууриар хандах уу. Бүр эсрэгээр В.Путинд найр тавьж, хойд хөршийн Монголд тавихыг хүсдэг…
-
“Машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө”

“Хашааны үүдэнд машин ухраад, манай хүүхдийг мөргөчихлөө” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 13:00 цагийн үед иржээ. Үүний дагуу Баяхонгор аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, 36 настай, эрэгтэй “Г” нь “Toyota Mark X” маркийн автомашиныг жолоодож, ухрахдаа 2 настай, эрэгтэй “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч, хүүхэд, мал,…
-
150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо. Зоорьтой, хоёр давхар уг цэцэрлэг заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын өрөөтэй юм байна. Улсын төсвийн хөрөнгөөр тус цэцэрлэгийг “Инерци”, “Барилга менежмент” ХХК-ийн түншлэл барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн…