-
Словени, Монголын Ерөнхийлөгч нар мотоцикл хөлөглөв

Словени Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт мотоцикл хөлөглөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган” -ыг олон улсад сурталчиллаа. Монгол Улсын Гадаад харилцааны яам 8 дугаар сарын 22, 23-нд Улаанбаатар хотод Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад Дэлхийн 15 улсын төр засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон…
-
Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүд чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Чуулга уулзалтад дэлхийн 15 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг…
-
640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна

2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг…
-
ЭЗБХ-ны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай (2024.08.21) танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр хорооны үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч танилцуулсан юм. Тодруулбал, сүүлийн жилүүдэд санхүүгийн салбарын холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан хууль, эрх…
-
З.Баянсэлэнгэ нарыг гэм буруутайд тооцлоо

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор З.Б, Ж.Б, М.Б нарыг “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, З.Б, Ж.Б, М.Б нарыг “тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, З.Б-г 19.200.000 төгрөг, Ж.Б, М.Б нарыг тус тус 9.792.000 төгрөгөөр торгох…
-
Засгийн газар 10 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 10 гаруй асуудал хэлэлцэж, заримтай нь танилцаж байна. Үүнд: • Эрчим хүчний шинэчлэл, өөрчлөлтийн талаар • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар • Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар
-
УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, сануулах арга хэмжээ авчээ

УИХ-ын ёс зүй, дэгийн байнгын хороо 2024.08.20-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн М.Нарантуяатай (Нара) холбоотой гомдлыг хэлэлцжээ. Уг асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулсан байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяаг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сануулах арга хэмжээ авахаар болжээ. Эргэн сануулахад, түүнийг 2024 оны…
-
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулна

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн…
-
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 4 байлдагч их сургуульд элсжээ

Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчид албаа хаангаа элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, их, дээд сургуульд элсэх, их, дээд сургуульд цахимаар суралцах боломжтой. Тэдний нэг нь Увс аймгийн Түргэн сумаас хугацаат цэргийн албанд татагдсан, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Г.Гүнтэв. Тэр элсэлтийн ерөнхий шалгалт өгч, ҮБХИС-ийн ЦНДС-д элсэж, цэргийн авто техникийн ашиглалтын инженер мэргэжлээр суралцахаар боллоо. Түүний онжав, Увс аймгийн…
-
П.Наранбаяр: 36 сургуулийн 23.188 сурагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна

2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Засгийн газарт танилцууллаа. Энэ хичээлийн жилд 2-5 насны 142.150 хүүхэд цэцэрлэгт явна. Боловсролын сайд П.Наранбаяр: Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шатанд 103.999 хүүхэд хүсэлтээ цахимаар илгээсэн. Энэ сарын 19-21-нд эцэг эх, асран хамгаалагч нарынх нь утсанд хариуг нь илгээж байна. Эхний шатанд бүртгүүлж амжаагүй бол хоёрдугаар шатны цахим…