-
Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмым 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаат хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.…
-
Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа. Гепатитын…
-
Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна

“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт…
-
“Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.
-
Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.06.05/ үдээс хойших хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүн 2024 оны 05 дугаар сарын…
-
“Хөх дэгд” хотхоны хохирогчид өлсгөлөнгөө зогсоожээ

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтай бүрд” ХХК нь “Хөх дэгд” нэртэй 576 айлын орон сууцыг барих нэрийдлээр иргэдээс захиалга авсан ч өнөөг хүртэл барилгын ажил явагдахгүй, хохирлоо барагдуулаагүй аж. Иймд тус хотхонд байрны урьдчилгаа болон төлбөрөө 100 хувь бүрэн төлж, залилуулсан хохирогчдын төлөөлөл болох 11 хүн барилгын суурины хажууд гэр барьж, өнгөрсөн…
-
Иргэд гүйлгээний утгаа буруу бичвэл өгсөн нэр дэвшигчид өгсөн хандив чинь цуцлагдаж, буцаагдана

Хуульд заасны дагуу нэр дэвшигчид хандивын дансаа нээцгээж байна. Хандиваас бүрдсэн мөнгөөр сонгуульд оролцоно гэдэг нь өнөө бидний хүсээд байдаг шударга сонгуулийн нэг хэсэг юм. Мөн компани, улс төрч, бүлэглэлээс мөнгөн дэмжлэг аваагүй гишүүн болж чадвал тухайн хүн ёстой л цэвэр иргэдийг төлөөлөх гишүүн болно гэсэн үг. Иймээс та улс төрд өөрийн дэмжиж буй хүмүүстэй хандив…
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хярс, туулай, зараа, буга зэрэг амьтад нутагшижээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 973 га газартай. Үүний 183 га газарт ногоон байгууламжийн ажил явагддаг. Ногоон байгууламж тэлэхийн хэрээр амьтад орж ирэх нь нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байгааг хүрээлэнгийн хамт олон тодотгов. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хярс, туулай, зараа, буга зэрэг таван нэр төрлийн амьтад байнгын нутагших болжээ. Хярс нь жижиг мэрэгч, үлийн цагаан оготноор хооллодог нь…
-
Үерийн бүсэд суурьшиж буй айл өрхүүд нүүх боломжгүй гэжээ

Өнгөрсөн жилийн зун Улаанбаатар усанд живсэн. Тухайн үед Дарь-эх орчмын үерт өртсөн 20 айлыг шинэ байршил руу нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар тухайн хэсэг буюу үерийн бүсэд 200 айл оршин сууж байна. Холбогдох байгууллагын зүгээс оршин суугчдад үерийн бүсээс нүүх тухай мэдэгдэл хүргүүлсэн ч иргэд нүүх боломжгүй гэсэн хариултыг өгчээ. Учир нь үерийн эрсдэлтэй …
-
Чуулган завсарлахын өмнө хуулиуд “машиндав”

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон хууль эцэслэн баталлаа. Тодруулбал, дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эдгээр хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг тогтож сайн хэлэлцэхгүйгээр шуурхай баталсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 21 хуулийг дагалдуулж боловсруулсан 113 хуулийг батлах учир гишүүд 14 цагт бэлэн байхыг анхааруулав. Хууль батлах үеэр гишүүд кноп дарах биш, гараа өргөж дэмжиж байгаагаа илэрхийлж…